- Монгол орны зарим буурцагт ургамлын усны солилцоо сэдэвт эрдмийн ажлын аннотаци:Монгол оронд хийгдсэн ургамлын усны солилцооны судалгааны түүхчилсэн материалыг нэгтгэж, зарим буурцагт ургамлыг жишээ болгон усны солилцооны зонхилох үзүүлэлтүүдийн өдөр, вегетацын хөдлөлзүйг судалгааны үндсэнд тогтоожээ.Цаашид ургамлын усны солилцооны судалгаанд үнэлэлт, дүгнэлт хийхэд хэрэглэгдэх "Үхэмлэхүй усжилт", "Харьцангуй усжилт", "Усны харьцангуй хомсдол", "Үзүүлэлтүүдийн бодит хязгаар", "Тогтворшил", "Давуу илэрхийлэгч" гэх мэт үзүүлэлт, ойлголт, хэмжигдэхүүнүүдийг шинээр дэвшүүлэн тавьж, түүнээ нэгтгэн дүгнэж "Үнэлгээний шинэ системийг" боловсруулснаас гадна ургамлын усны солилцооны үзүүлэлтийг практикт хэрэглэх "Харьцах схем"-ийг шинээр дэвшүүлжээ.