Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Helicobacter pylori-ийн шалтгаант ходоодны үрэвслийн эмчилгээний үр дүнгийн судалгаа



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3690
Хамгаалсан он : 2018
Түлхүүр үг : Helicobacter pylori; антибиотикт тэсвэржилт; Helicobacter pylori-ийн усталт

Аннотаци

Helicobacter pylori (H.pylori) нь ходоод, дээд гэдэсний эмгэг үүсгэхийн зэрэгцээ ходоодны хорт хавдар үүсгэгч канцерогенд тооцогдож байна. Эдгээр өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ бол H.pylori-ийн эсрэг эмчилгээг зөв, төгс хийх явдал юм. Гэвч дэлхий даяар H.pylori-ийн антибиотикт тэсвэржилтийн тархалт ихсэн стандарт эмчилгээний үр дүн 80%-иас буурч Европын ихэнх оронд 70%-иас бага байгааг тогтоосон. Олон улсад одоо мөрдөгдөж буй удирдамжинд антибиотикт тэсвэржилтийг давж гарах эмчилгээний шинэ хувилбар хэмээх Шаталсан, Хавсарсан ба Висмут суурилсан дөрвөл эмчилгээг тухайн бүс нутгийн H.pylori-ийн антибиотикт мэдрэг ба тэсвэржилтийн онцлогийг үндэслэн H.pylori устгах эмчилгээнд хэрэглэхийг зөвлөж байна. Манай улсад H.pylori-ийн шалтгаант ходоодны эмгэгийн оношилгоо, ходоодны хавдрын урьдал өвчинтэй уялдаа хамаарал, эмчилгээний үр дүнг тодорхойлсон нотолгоонд суурилсан эмнэлзүйн судалгааны мэдээ баримт хомс байгааг үндэслэн Эмнэлэгт суурилсан, Cанамсаргүй сонголтот, Дан нууцлалт, Хяналттай, Эмнэлзүйн эмчилгээний туршилт судалгааны аргаар биж хамшинжтэй насанд хүрэгсдийн дундах H.pylori-ийн шалтгаант ходоодны эмгэгийн морфологи онцлог, H.pylori устгах эмчилгээний хувилбаруудын үр дүнг харьцуулан судлах зорилготой энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэв.
Материал, арга зүй: Судалгаанд шалгуур хангасан 495 хүнийг хамруулсан. Хоол боловсруулах замын дурангийн тасгаар үйлчлүүлсэн 225 хүнд дуран, H.pylori илрүүлэх уреазийн түргэвчилсэн сорил, ходоодны салстын эмгэг бичил бүтэцзүй, H.pylori-ийг өсгөвөрлөх шинжилгээ хийсэн. Үүнээс нийт 131(
58.2%) тохиолдолд H.pylori-ийн омог өсгөвөрлөгдөж, антибиотикт мэдрэг чанар тодорхойлох шинжилгээ хийснээс 76 өвчтөнд үргэлжлүүлэн антибиотикт мэдрэг чанар үндэслэсэн H.pylori устгах “Бай эмчилгээ” хийсэн. Судалгааны шалгуур хангасан H.pylori-ийн шалтгаант ходоодны үрэвсэлтэй 270 өвчтөнийг I сонголтын эмчилгээнд [Кларитромицин суурилсан гурвал эмчилгээ (КСГЭ, n=90); Висмут суурилсан дөрвөл эмчилгээ (ВСДЭ, n=90); Шаталсан эмчилгээ (ШЭ, n=90)], I сонголтын эмчилгээнд H.pylori устаагүй 43 хүнд II cонголтын [Левофлоксацин суурилсан гурвал эмчилгээ (ЛСГЭ)]-г хийсэн. Эмчилгээ дууссанаас хойш 28 хоногийн дараа баасанд H.pylori-ийн антиген илрүүлэх (ELISA) шинжилгээгээр H.pylori устсан эсэхийг тогтоосон.
Үр дүн: Ходоодны биж хамшинжтэй насанд хүрэгчдийн дунд дурангийн зураглалаар ходоодны салстын идэвхтэй үрэвсэл (
32.9%); лимфофолликулар гиперплази (12%), хатангиршил (
52.9%) давамгайлан илэрсэн. Ходоодны салст хэвийн (
73.3%), идэвхтэй үрэвсэл (
62.2%), лимфофолликулар гиперплази (
77.8%), ходоод, дээд гэдэсний шархлаа (60-80%), гарах хэсгийн хатангиршил (
41.3%) илэрсэн үед аюулхайд өвдөх шинж (p<
0.05); харин тархмал хатангиршил (
69.2%)-ийн үед аюулхайд цанхайх зовуурь (p<
0.05) давамгайлан илэрсэн. Ходоодны салстын эмгэг бичил бүтэцзүйн шинжилгээнд ходоодны архаг үрэвсэл, үрэвслийн идэвхжил, хатангиршил, гэдэсжих метаплазийн өөрчлөлт гарах хэсэгт
77.3%,
60.9%,
63.1%,
6.2%; өнцөгт
77.3%, 64%,
60.9%,
8.8%; их бие хэсэгт
68.9%,
61.8%,
26.7%,
3.5%-д тус тус илэрсэн.
75.6%-д H.pylori-ийн халдвар илэрсэн бөгөөд 30-39 насны бүлэгт (
84.8%) ач холбогдол бүхий өндөр (p<
0.05) байсан. Ходоодны салст дахь H.pylori-ийн колонжил эмгэг бичил бүтэцзүйн шинжилгээгээр ходоодны гарах хэсэг, өнцөг, их бие хэсэгт (
59.5%;
60.4%; 61%) жигд илэрч 40 хүртэлх насныханд ходоодны гарах хэсэгт үрэвсэл давамгайлсан, 50-иас дээш насныханд ходоодны их биед үрэвсэл давамгайлж байна. Өсгөвөрлөгдсөн H.pylori Амоксициллинд
8.4%, Кларитромицинд
37.4%, Метронидазолд 74%, 2 ба түүнээс дээш антибиотикт
30.5% тэсвэржилттэй байна. H.pylori устгах I сонголтын Бай эмчилгээ, КСГЭ, ВСДЭ, ШЭ-ний үр дүн нийт эмчилгээнд орсон хүний (Intention to treat-ITT) тооцоогоор
85.5%,
71.1%,
87.8%,
67.8% (p<
0.0001); эмчилгээг бүрэн хийж, үр дүнд үнэлгээ хийгдсэн хүний (Per protocol-PP) тооцоогоор
92.9%,
72.7%,
89.8%,
68.5% (p<
0.0001)-ийн үр дүнтэй, II cонголтын ЛСГЭ-ний үр дүн ITT тооцоогоор
55.8%; PP тооцоогоор 60%, эмийн сөрөг нөлөө илүү байна.
Дүгнэлт: Ходоодны биж хамшинжтэй насанд хүрэгсдийн дунд H.pylori-ийн халдварын тархалт өндөр, ходоодны салстад архаг үрэвсэл, хатангиршил давамгайлж байна. H.pylori устгах метронидазол, кларитромицинд тэсвэржилт өндөр, I cонголтонд КСГЭ, ШЭ-ний үр дүн бага, Висмут суурилсан дөрвөл эмчилгээ, Бай эмчилгээ үр дүн сайн, II cонголтонд ЛСГЭ-ний үр дүн багатай байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 308
Сүүлийн сард 11
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :