Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Тэмээний ноос, ямааны өнгөт ноос цайруулах явцад карантинт ширхэглэгийн өөрчлөлт



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 530
Хамгаалсан он : 1992
Түлхүүр үг : бүтэц, меланин, чанар, технологи, арга, исэлдүүлэгч, ангижруулагч, задарлын механизм, тогтворжуулагч, бодис, лаборатор, комплекс, исэлдүүлэх, задлах, молекул, органик нэгдэл, хими

Аннотаци

Өнгийн пигменттэй ноолуурыг депигментацлах тохиромжит нөхцөл, цайруулах явцад ислдүүлэгч, ангижруулагчийн задарлын механизм, хамгаалах ба тогтворжуулагч бодисын үйлчлэх нөлөө, цайруулах явцад меланины задрал болон кератин-цайруулагч бодисын харилцан үйлчлэх механизмыг судлах зорилгоор лабораторын туршилтыг 1000 гаруй удаа явуулав. Туршилтын дүнд цайруулах явцад исэлдүүлэгч ангижруулагчын задарлыг тогтворжуулах, кератиныг задарлаас хамгаалах тохиромжит нөхөцлийг сонгон авлаа. Үүнд түшиглэн бараан өнгийн ноолуурыг цайруулах өндөр тогтворжилттой исэлдүүлэх-ангижруулах-исэлдүүлэх 3 шаттай шинэ аргыг боловсруулав. Энэ аргаар цайруулахад тогтворжуулсан уусмал дахь устөрөгчийн хэт исэл, гидросульфатнатри задарч, завсрын нэгдлийг үүсгэснээр түүний задарлыг тогтворжуулж, идэвхит ионуудыг зөвхөн меланин задлах боломжоор хангаж өгнө. Мөн түүнчлэн өнгийн ноолуурын кератин-меланины комплексын хромофорын бүлгээс эхэлж дараа нь проферины гемины комплексыг цаашид хинон-эндолин цагиргын бензолыг тус тус исэлдүүлэн задлах процесс аажмаар явж өнгөгүй болно. Кератин нь өндөр молекулт органик нэгдэлтэй үйлчлэлцэж модификацад орж задлагдсан сополимер нэгдэл, цистиний холбоо тасарч латионины тогтвортой холбоог үүсгэснээр ноолуурын бөх бат, химийн тогтвор сайжирч байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 185
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :