Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хотын суурьшлын бүсийн газар ашиглалтын төлөвлөлт



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 2280
Хамгаалсан он : 2011
Түлхүүр үг : ангилал, талбайн харьцаа, барилгажилт, бүрхэц, горим, үнэлгээ

Аннотаци

Хотын суурьшлын бүсийн газар ашиглалтын ангиллын бүсүүдийг тогтоох, түүний төлөвлөлтийн үзүүлэлтийг боловсруулах явдал юм. Энэ зорилгодоо хүрэхийн тулд дараахь зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд:
1. Хотын суурьшлын бүсийн газар ашиглалтын харьцуулсан судалгаа хийх

2. Хотын суурьшлын бүсийн газар ашиглалтын ангилал тогтоохч

3. Хотын суурьшлын бүсийн газар ашиглалтын төлөвлөлтийн үзүүлэлтүүд, газар ашиглалтын горимыг тодорхойлох

Суурьшлын бүсийн төлөвлөлтийн загварын судалгааг 5 үзүүлэлтээр хээрийн судалгаа болон зураглалын аргаар тодорхойлон суурьшлын бүсийн олон улсын загвартай харьцуулж дүгнэсэн.

ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ
1. Судалгааны обьектуудын нийт суурьшлын бүсийн нутаг дэвсгэрийн
7.6-
26.1 хувийг орон сууцны газар,
2.9-16 хувийг үйлчилгээний зориулалттай газар,
0.3-1.8 хувийг үйлдвэрийн зориулалттай газар, 1.6-
20.3 хувийг зам, 1.9-
17.1 хувийг албан байгууллагын зориулалттай газар,
0.6-
23.6 хувийг боловсролын байгууллагын зориулалттай газар,
0.1-
2.5 хувийг гараж, 1.7-
18.5 хувийг ногоон байгууламж,
37.2-
56.9 хувийг нийтийн эзэмшлийн газар тус тус эзэлж байна.

2. Суурьшлын бүсүүдэд 1990 оноос хойш орон сууцны газар
0.1-
0.79 га-аар, үйлчилгээний зориулалттай газар
0.14-
3.47 га-аар, зам
0.17-
0.84 га-аар, албан байгууллагын зориулалттай газар
0.28-
0.96 га-аар, гаражийн доорхи газар
0.02-
0.86 га-аар тус тус нэмэгдэж, ногоон байгууламжийн газар
0.17-
4.45 га-аар, нийтийн эзэмшлийн талбай
0.37-
0.77 га-аар багассан байна.

3. Суурьшлын бүсийг өндөр давхаржилттай орон сууцны бүс, дунд зэргийн давхаржилттай орон сууцны бүс, нам давхаржилттай орон сууцны бүс, амины орон сууцны бүс, гэр хорооллын бүс гэсэн 5 ангиллыг тогтоосон.

4. 1980 оноос өмнө Улаанбаатар хотын нийт суурьшлын бүсийн 43 хувийг дунд зэргийн, 14 хувийг нам давхаржилттай орон сууцны бүс, 43 хувийг гэр хорооллын бүс эзэлж байсан бол 1980 оноос хойш 24 хувийг өндөр, 27 хувийг дунд зэрэг, 13 хувийг нам давхаржилттай орон сууцны бүс, 2 хувийг амины орон сууцны бүс, 35 хувийг гэр хорооллын бүс эзэлж байна.

5. Улаанбаатар хотын суурьшлын бүсийг 7 шалгуур үзүүлэлтээр тохиромжтой байдлын үнэлгээ хийж үзэхэд
28.5 хувь нь хязгаарлагдмал тохиромжтой,
71.5 хувь нь тохиромжтой үнэлгээтэй байна.

6. Бүсчлэлийн зарчмаар хүн амын ая тухтай байдлыг хангах үүднээс суурьшлын бүсийг төлөвлөлтийн үзүүлэлтүүд нь өндөр, дунд болон нам давхаржилттай орон сууцны бүсүүдэд давхар талбайн харьцаа 1.2-
2.5, барилгажилтын бүрхэц 30-45 хувь, бүсийн өндрийн дээд хэмжээ 15-40 м , барилга хоорондын зай 4 м-ээс багагүй байна.

7. Амины орон сууцны бүс болон гэр хорооллын бүсэд давхар талбайн харьцаа
0.6-аас хэтрэхгүй, бүсийн өндрийн дээд хэмжээ 10 м хүртэл, барилга хоорондын зайг
2.5 м-ээс багагүй байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 339
Сүүлийн сард 13
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :