-Зарим арилгетероалкан, алкон карбон хүчлийн цахиур-органик ба органиламмонийн уламжлалуудын синтез стереоэлектроны бүтэц сэдэвт эрдмийн ажлын аннотаци:Арилгетероалкан, диалкиламиноалканкарбон хүчлийн органиламмонийн давс болон цахиурорганик эфир зэрэг 30 орчим шинэ нэгдлийг нийлэгжүүлэн бүтэц байгууламжийг УФ,ИК,Н,С-ЯРМ,масс-спектрийн аргуудаар тогтоож, стереоэлектроны бүтэцийг судаллаа. Ариламиноцууны хүчлийн цахиурорганик эфирүүдийн хувьд ...гэсэн холбоог тойрон эргэх эргэлтийн изомерүүд байгааг тогтоож конформерүүдийн энергийн ялгааг тооцож гаргасан нь уг ажлын онолын нэг гол дүгнэлт болсон юм.Нийлэгжүүлсэн арилгетероалканкарбон хүчлийн органиламмонийн давснуудын биологийн идэвхийг судалж тарианы өндөглөлтийг хурдасгахад хэрэглэж болох 2 төрлийн биоэдэвхжүүлэгчийг /ОКУК-ТЭА,
2.4-ТЭА/бий болголоо.