Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хээрийн бүсийн доройтсон бэлчээрийг олон наст ургамлын үр нэмэрлэн тариалж сайжруулах



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 2274
Хамгаалсан он : 2010
Түлхүүр үг : уур амьсгал, талбай, ашиглалт, дулаарал, хөрс, төрөл, зүйл, хур тунадас

Аннотаци

Монгол орон
156.4 сая га нутаг дэвсгэртэй бөгөөд газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 17 дугаарт орж нэг хүнд ноогдож байгаа үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүн байр эзэлдэг. Монгол орон өргөн уудам нутаг дэвсгэртэй ч их газрын эрс тэс хуурай уур амьсгалтай, өндөр уул нуруудтай, ихэнхидээ үржил шимээр бага хөрстэй, тачир, сийрэг ургамалан нөмрөгтэй зэргээс газар нутаг нь эмзэг юм.
Мал аж ахуйн хөгжлийн үндэс болсон бэлчээр ихээхэн доройтолд ороод байна. Монгол орны нийт бэлчээрийн 70 гаруй хувь нь ямар нэг хэмжээгээр доройтсон гэж эрдэмтэн, судлаачид үзэж байна. (Биологийн төрөл зүйлийн үндэсний тайлан.1998).
Бэлчээрийн доройтол нь нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлөн, улс орны тогтвортой хөгжлийг саатуулах хэмжээнд хүрээд байна.Үүнд:
1. Бэлчээрийн талбайн ашиглалтын хэмжээ жилээс жилд багассан.

2. Дэлхийн дулааралт, хуурайшлаас болж сүүлийн 15-20 жилд бэлчээрийн ургац 30 хүртэл хувиар буурч, ургамалан нөмрөг сийрэгжиж тачир болсон(Н.Лхагважав.2006, Д.Аваадорж.2006).

3.Малын тоо толгой жилээс жилд өсч 40 сая хүрсэн бөгөөд бэлчээр ашиглалт газар бүрд харилцан адилгүй.

4.Зах зээлийн аясаар хот суурин газрын орчимд хүн амь олноор суурьшиж, мал малын тоо толгой өсөж, авто техникийн бөөгнөрөл бий болсон шалтгаанаас хамаарч бэлчээрийн талбай ихээхэн доройтолд өртөх нөхцөл бүрдсэн билээ
Эдгээрээс үндэслэн бэлчээр тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх ба нэгэнт доройтсон бэлчээрийг богино хугацаанд нөхөн сэргээх үр ашигтай арга ухаан технологи боловсруулах шаардлагатай юм.
Доройтсон б‎элчээр нь байгалийн аясаар нөхөн сэргэх боломжийг судлах ба сайжруулах олон арга нэг нь бэлчээрт үр нэмэрлэж тарих судалгаа юм.
Хөрс боловсруулж их зардал гаргахгүйгээр байгальд хор уршиггүй технологид тулгуурлан, доройтсон бэлчээрт тэжээлийн олон наст ургамлын үрийг нэмэрлэн тарих замаар ургамлын зүйлийн бүрдлийг баяжуулан ургацыг д‎ээшлүүлж, малын ашиг шимийг н‎эмэгдүүл‎эх ажлыг дэлхийн олон улс оронд өргөн дэлгэр хэрэглэд‎эг байна. Монгол орны нөхцөлд ‎энэ чиглэлийн туршилт судалгааны ажил олон жилийн өмнөөс эхэлсэн боловч тогтоосон арга технологи тодорхойгүй байгаа юм. Манай орны байгалийн бүс, бүслүүр бүрд бэлчээр, хадланг зөв зохистой ашиглах, тэжээлийн ургамал, түүний дотроос олон наст ургамал тариалах, тарималжуулсан, нутагшуулсан үртэй болох явдал онцгой ач холбогдолтой.
Сүүлийн жилүүдэд дэлхийн дулааралттай холбогдон монгол орны уур амьсгал өөрчлөгдөж, жилд унах тунадасны хэмжээ багасч, өөрчлөгдөж, гангийн давтамж улам н‎эмэгдэж байгаагаас ургамалшилийн эвшил, хэвшил, хэвшинж, б‎элчээрийн ургац жилээс жилд ихээхэн буурах боллоо. Ийнхүү бэлчээрийн ургац өөрчлөгдсөний улмаас өвөл, хаврын улиралд малын б‎элчээрийн хангамж дутагдан, тэжээлийн хомсдолд орж мал олон тоогоор хорогддог. Иймд малын т‎эжээлийн нөөцийг нэмэгдүүлэх, таримал бэлчээр хадлан бий болгох, т‎эжээлийн үнэт ургамлуудыг судлан үнэлгээ өгөх, байгалийн бэлчээрийг нөхөн сэргээх, хөрсний үржил шим, ургацыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Эл байдлыг харгалзан хээрийн доройтсон бэлчээрт олон наст ургамлын үр нэмэрлэн тарьж, сайжруулах боломжийг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулах нь манай хөдөө аж ахуйд тулгамдсан чухал шийдвэрлэх асуудал болоод байна.

Судалгааны ажлын зорилго: Монгол орны хээрийн бүсийн өвөрмөц онцлогт тохируулан доройтсон б‎элчээрт олон наст ургамлын үр н‎эмэрлэн тарих замаар сайжруулах аргыг байгалийн аясаар нөхөн сэргэх явцтай харьцуулан судлаж, дүгнэлт гаргах зорилгоор дараахь асуулыг дэвшүүлсэн болно. Үүнд:
1. Хээрийн бүсийн маш хүчтэй доройтсон бэлчээрт байгалийн аясаар нөхөн сэргэх явцыг судлаж үнэлгээ өгөх

2. Доройтсон бэлчээрийн хөрсөн дэх амьдрах чадвартай үрийн нөөцийг тодорхойлох

3. Доройтсон б‎элчээрийг нөхөн сэргээхэд тохирох олон наст ургамлын төрөл зүйл тэдгээрийн хольцыг сонгох

4. Доройтсон бэлчээрт олон наст ургамлын үр нэмэрлэн тарих арга боловсруулах

5. Доройтсон бэлч‎ээрт үр нэмэрлэн тарих улирлын ашигтай хугацааг тогтоох

Сүүлийн жилүүдэд бэлчээрийг зохион байгуулалтгүй ашигласнаас бэлчээрийн талхлагдал хүрээгээ хурдацтай тэлж, доройтлын зэрэглэлээрээ гүнзгийрч байгаа нөхцөлд хээрийн бүсийн доройтсон бэлчээрт олон наст ургамлын үр нэмэрлэн тарьж, байгалийн аясаар нөхөн сэргэх явцтай харьцуулан судлан шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт өгсөнд уг бүтээлийн шинэлэг тал оршино.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 446
Сүүлийн сард 12
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :