Энэхүү диссертаци дифференциал тэгшитгэлийн шийд болон функцыг сплайнаар дөхөх, шугаман бус бодлогыг өндөр нарийвчлалтай бодох арга, алгоритм боловсруулахад чиглэгджээ. Локаль ба квазиинтерполяцын куб сплайн дөхөлтийн үнэлгээнүүд гаргаж, зарим нь торгон үнэлгээ болохыг харуулжээ. II эрэмбийн дифференциал тэгшитгэлийн систем бодох сплайн схем байгуулж түүний үндсэн дээр квант механикийн хоёр ба гурван биеийн бодлогыг бодсон байна. Дурьдсан үр дүнгүүд тооцон бодох математикт оруулсан шинэлэг хувь нэмэр болсон бөгөөд практикийн чухал ач холбогдолтой юм.