Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Территориальные особенности заготовок и распределения животоноводческого сырья в Центральной части(Центральном и Хангайском регионе) Монголии



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1181
Хамгаалсан он : 2001
Түлхүүр үг : бэлтгэл, хувиарлалт, боловсруулалт, чадвахийн үнэлгээ, оновчтой байршил

Аннотаци

-Монгол улсын төв хэсэг /төвийн болон хангайн бүс/-ийн мал аж ахуйн түүхий эд бэлтгэл, хуваарлалтын нутаг дэвсгэрийн онцлог сэдэвт эрдмийн ажлын аннотаци: Монгол улсын нийт мал аж ахуйн түүхий эд бэлтгэлийн 70 орчим хувийг эзэлж байгаа Төв хэсгийн аймгуудын түүхий эд бэлтгэл хуваарилалтанд нутаг дэвсгэрийн сөрөг хандлага буюу түүхий эздийг боловсруулалтгүй гадаадад экспортолж /хууль болон хууль бусаар/ буй зэрэг түүхий эд бэлтгэл хуваарилалтанд гарсан огцом өөрчлөлтүүд ньулс орны макро эдийн засгийг тогтворжуулахад муугаар нөлөөлж байна. Монгол улсын хөнгөн аж үйлдвэрийн гол баялаг болох мал аж ахуйн түүхий эд боловсруулалтын түвшинг ахиулах, түүхий эдийн нөөцөд түшнглэсэн жижиг дунд хэмжээний үйлдвэрийг орон нутагт зохистой байршуулан бий болгох нь үндэсний эдийн засан, ялангуяа орон нутгийн эдийн засгийн чадавхийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Монгол улсын Төв хэсэг /Хангай, Төвийн бүс/-ийн аймгуудын мал аж ахуйн гаралтай түүхий эд бэлтгэл, хуваарилалт, боловсруулалтын нутаг дэвсгэрийн онцлог тэдгээрийн хоорондын уялдаа холбоог харьцуулан тодорхойлж, түүхий эдийн бэлтгэлд нөлөөлөх хүчин зүйлс, түүхий эд бэлтгэлийн харьцаа боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нийгэм-эдийн засгийн хөгжлийн тодорхой үеэр /1989,1999 он/ судалж эрдэм шинжилгээний дараах үр дүнд хүрэв. Үүнд: -Нийгэм-эдийн засгийн янз бүрийн тогтолцоон дахь Төв хэсгийн мал аж ахуйн түүхий эд бэлтгэл, хуваарилалт, боловсруулалтын нутаг дэвсгэрийн уялдаа холбоог харьцуулан тодорхойлсон -Мал аж ахуйн түүхий эд бэлтгэлийн чадавхийг зах зээлийн шинэ нөхцөлд байгуулагдах үйлдвэрүүдийн зохистой хэмжээнд зориулан үнэлсэн. -Эдгээр үйлдвэрийн зохистой байршлын талаар мал аж ахуйн түүхий эдийн нөөцийн үнэлгээн дээр тулгуурлан тодорхой санал дэвшүүлсэн. -Мал аж ахуйн гаралтай түүхий эд бэлтгэх, хуваарилах, боловсруулах циклийг эдийн засгийн нэг муж хэсгийн хэмжээнд тогтоож, хөдөө аж ахуй, хөнгөн аж үйлдвнрийн нутаг дэвсгэрийн уялдаа холбоог шинээр бий болгох асуудлыг цогцолбороор авч үзэх шаардлагатайг нотолсон зэрэг болно Төв хэсгийн аймгуудын гол нэр төрлийн түүхий эд бэлтгэл, хуваарилалтын одоогийн гажуудлыг багасгах, экспортын бүтээгдэхүүний чанарыг сайжруулах болон түүхий эд бэлтгэлийн чадавхийн үнэлгээн дээр тулгуурлан үндэсний үйлдвэрийн цаашдын зохистой хэмжээг тодорхойлох, зөв байршуулах, аж ахуй эрхлэгчидэд учрах эрсдлийг багасгах, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх замаар үндэсний эдийн засгийг тогтворжуулах асуудлыг авч үзсэнд энэ ажлын ач холбогдол оршино. Судалгааны ажилд математик, статистик, картограф, бүлэглэх, балансжуулах, системийн харьцуулалт, загварчлал, логок сэтгэхүй зэрэг аргуудыг хэргэлсэн болно



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 153
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :