Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монголын дорнод хэсгийн хээрийн хөрсний агрофизик шинж, чийгийн горим. /Түмэн цогт дахь хээрийн бүсийн суурин судалгааны жишээн дээр



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 634
Хамгаалсан он : 1994
Түлхүүр үг : монгол, дорнод хэсэг, түмэнцогт, хээрийн хөрс, агро-фикиз шинж, чийгийн горим

Аннотаци

-Монголын дорнод хэсгийн хээрийн хөрсний агрофизик шинж, чийгийн горим. /Түмэн цогт дахь хээрийн бүсийн суурин судалгааны жишээн дээр/ сэдэвт эрдмийн ажлын аннотаци: Диссертацид янз бүрийн механик бүрэлдэхүүнтэй хар хүрэн , нугын мараа, хээршсэн нугын бараан хөрсний агрофизикийн шинжид харьцуулсан тодорхойлолт өгч зарим голлох хөрсний хөрс-гидрологийн давхаргын онцлогийн илрүүлэн чийгийн горимын хэв шинжийг тогтоожээ. Мөн хөнгөн шавранцар хар хүрэн хөрстэй талбайн уринш боловсруулалтын чийг хуримтлуулах хэмжээг тогтоосны зэрэгцээ хөрсөн дэх сайр чулууны />3мм/ агууламжийг харгалзан усалгааны нормыг дан нунтаг шороонд тооцоолсон нь ус чийг дутагдалтай энэ бүс нутагт үр дүнгээ өгөх ач холбогдолтой.Дорнод хээрийн бүсэнд тархсан голлох хөрсний агрофизик шинжийг судлан харьцуулсан тодорхойлолт өгч хөрс ашиглалтын явц дахь агрофизик шинжийн өөрчлөлтийг илрүүлжээ. Мөн 1982-1999 оны чийгийн хөдлөл зүйн судалгааны материалд тулгуурлан хөрс бүрийн хөрс-гидрологийн давхарга, хөрсний чийгийн горимын хэвшлийг тогтоосны зэрэгцээ газар тариаланд ашиглаж байгаа хар хүрэн хөрсний чийгийн горимын онцлог, ялангуяа уриншийн чийг хуримтлуулах хэмжээг тогтоосон нь энэ бүс нутгийн газар тариалангийн үйлдвэрлэлд үр дүнгээ өгөх ач холбогдолтой.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 176
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :