-Залаархаг Хавирганы биологи сэдэвт эрдмийн ажлын аннотаци:Залаархаг хавраг бол Монгол улсын хуулиар хамгаалагдсан "нэн ховор ургамал" юм.Амьдарлын эргэлт нь -монокарп, олон наст өвслөг ургамал. Зөвхөн үрээр үрждэг. Үндэслэг ишиндээ шим тэжээлийн бодисыг хуримтлуулдаг. Түүхий эдээ кумарин, давирхайлаг бодис, эфирийн тос зэрэг биологийн идэвхт бодис агуулагддаг. Эрт үеэс эмийн ургамалд тооцогддог. Эфирийн тосны бүрэлдэхүүнд нь гвайол, геранилацетит, ворнеол зэрэг үйлдвэр техникийн ач холбогдолтой бодис агуулагддаг. Судалгааны явцад транс-гуал 5,6-ен-11-ол гэдэг байгалийн шинэ сесквитерпенийг илрүүллээ. Залаархаг хавраг шинэ нутагт үрээр болон үндсээр нутагшуулах боломжтой.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 2
Ишлэгдсэн тоо : 0