Цөмийн фрагментацын туршланын судалга ба цөмийн цахилгаан реакторын байны физикийн асуудлууд сэдэвт эрдмийн ажлын аннотаци: Цөмийн фрагментацын урвалын бүтээгдэхүүн цацраг идэвхит цөмийг бүртгэн судлах хагас дамжуулагч бүртгэгч бүхий гамма спектрометрийг зохион бүтээх, туршлагын математик хангамжийг боловсруулах, идвэхжилтийн аргаар туршлагын мэдээлэл гарган авах аргачилал боловсруулах ажлуудыг гүйцэтгэж, улмаар дунд зэргийн масстай цөмийн фрагментацыг туршлагаар судалжээ. Цөмийн фрагментацын туршлагын үр дүн ба нейтроноор явагдах урвалын мэдээлэлд харьцуулсан дүн шинжилгээ хийж их урсгалтай цөмийн цахилгаан реакторын бай дотор хордлого ба шаар үүсэх үзэгдэл байж болох үндэстэйг баталсан байна.