Монгол орны зарим эмийн ургамлаас ялгасан фенилпропаноидын бүтэцийн судалгааг устөрөгч-1, нүүрстөрөгч-13 цөмүүд болон хоёр хэмжээст ЦСР-ын спектроскопийн үндсэн дээр анх удаа бүрэн явуулав. Мөн мэдрэх чадвар нарийвчлал сайтай өндөр соронзон орон бүхий олон импульсийн туршилтын программуудыг уг нэгдлийн бүтэцийг тогтооход зүгшрүүлэн зохицуулж ашиглав. Фенилпропаноидын төрөлд багтах 11 бодист устөрөгч-1, нүүрстөрөгч-13 болон хоёр хэмжээст COSY, DQFCOSY,TOSY зэрэг ЦСР-ын цогцолбор аргуудыг хэрэглэн бүтэцийг тогтоож химийн шилжилтийн утга, спин спины харилцан үйлчиллийг нэгэн утгатай тодорхойлсон нь энэ төрөлд хамаарагдах нэгдлүүдийн цаашдын бүтэцийн судалгаанд лавлах материал, харьцуулан жиших үзүүлэлт болох юм.