Манай орны хадлан бэлчээрт элбэг тархан ургадаг Ойн зохимон, Туйлын зохимон, Том зохимон, Бараан ноной, Элдэв навчит зохимон, Гацмал зохимон, Дурсгал цэцгэрхүү ноцоргоно ургамлуудын пирролизидын алкалиод хортой болохыг илрүүлсэн нь эдгээр ургамлыг Монгол орны хорт ургамлын нэрсийн жагсаалтанд зүй ёсоор оруулж эрдэмтэд мэргэжилтнүүдийн хүртээл болгох шаардлагатайг тодорхойлов. "Шинэсэрхүү бударгана, Одой далан түрүү, Түмэн навчит ортуузын өвсийг, Потанины цахилдагийн үндсийг эмийн түүхий эдийн хэрэгцээнд зориулан түүж бэлтгэх, шалган хүлээн авах, хадгалах, савлах, тээвэрлэх шаардлагыг тодорхойлсон улсын стандарт "Одой далан түрүү - эмийн түүхий эд, MNS-3302-94", "Salsola laricifolia - эмийн түүхий эд., MNS 4403-97", "Эмийн түүхий эд. Түмэн навчит ортуузын өвс MNS 5098-2001", "Эмийн түүхий эд. Потанины цахилдагийн үндэс. MNS 5227:2002"-г боловсруулж батлуулав. "Азийн төлөгч өвснөөс "Ахилло", Түмэн навчит ортуузын өвснөөс "Ортудент" эмийн бэлдмэл гарган авах горим, технологийн заавар ба шалгах улсын стандарт боловсруулсан нь тэдгээр бэлдмэлийг анагаах ухааны практикт хэрэглэх боломжийг бүрдүүлэв. "Хуурмаг булчирхайт ортуузын өвсөнд агуулагдах нийлбэр флавоноидын хэмжээг анх удаа тогтоон, бүрэлдэхүүндээ Хуурмаг булчирхайт ортуузын өвсний шингэн ханд бүхий "Дентамон" ба "Тонзилмон", Шинэсэрхүү бударгана ургамлын хандыг агуулсан дархлаа сайжруулах "Салимон", "Салорид" эмийн бэлдмэлийн улсын стандартын төслийг боловсруулж, "Salorid. Дархлаа сэргээх шинэ эмийн бэлдмэл, MNS 4445-97", "Дархлаа сэргээх Салимон шинэ эмийн бэлдмэл, MNS 5100-2001" (патент №2031-2002), "Дентамон. шүдний эликсир., MNS-4590-98"-г батлуулав. "Одой далан түрүү ургамалд агуулагдах дафноретины цайруулах үйлдлийг илрүүлж, ургамлын гаралтай "Бикум" гэрлийн цайруулагчийг бий болгов. "Азийн төлөгч өвс (A.asiatica)-нөөс ялгасан нийлбэр сесквитерпен, Илдэн игүүшиний спиртэн ханд үрэвслийн эсрэг үйлчилгээтэй болохыг тогтоосноор үрэвсэлт өвчнийг анагаах эм, эмийн бэлдмэлийн арвин нөөц бүхий түүхий эдийн шинэ эх булгийг илрүүлэв.