Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хурганы гүзээний үйлдэлд байгалийн цеолитын үзүүлэх нөлөөг судалсан дүн



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 2644
Хамгаалсан он : 2011
Түлхүүр үг : бэлчээр, шивтэр, элэгний тойрог, төвшрүүлэг, пропион хүчил, уураг

Аннотаци

1. Анхныхаа өвөл, хаврыг өнгөрүүлж, нас дэвшиж буй бэлчээрийн хурганы гүзээний агшилтын эрчим хаврын улиралд суларч, сэвсэн дэх шивтэрийн төвшрүүлэг ихсэхтэй уялдан тосны дэгдэмхий хүчлийн нийт хэмжээ буурах хандлагатай байна.

2. Хаврын улирал дахь бэлчээрийн хурганы гүзээний сэвсэн дэх шивтэрийн ихсэлт нь үүдэн хураагуур судсаар дамжин элгэнд очих түүний хэмжээг нэмэгдүүлж, элэгний хоргүйжүүлэх үйлдлийг ачаалалд оруулахын хамт цусны ийлдсийн шээгийн төвшрүүлгийг дээшлүүлсэнээр бие махбодид хордлого үүсэхэд зохих нөлөө үзүүлнэ.

3. Өвөл, хаврын улиралд Цагаанцавын байгалийн цеолитыг ашиглах замаар гүзээ-элэгний тойрог дахь шивтэр-шээгийн төвшрүүлгийг бууруулж, бие махбодийн дотоод хордлогын эмгэг явцыг сааруулах боломжтой юм.

4. Цеолит ашиглан өвөлжиж, хаваржсан хурганы гүзээний салст бүрхүүлийн уураг задлагч эсгэгийн идэвхи, зарим эрдэсийн агууламж ердийн маллагаатай үеийнхээс дээгүүр байна.

5. Цеолит ашиглаж байсан хурганы гүзээний сэвснээс тэжээсний дараах 360 минутын турш авсан дээжин дэх тосны дэгдэмхий хүчлийн хамгийн өндөр төвшрүүлэг ердийнхтэй харьцуулбал 90-ээд минутаар хожуу буюу 180 минутанд илэрч, түүний бүлэглэлд пропион хүчлийн исэлт давамгайлж байв.

6. Өвөл, хаврын улирал дахь бэлчээрийн хурганы илчийн хангамжийн гол эх үүсвэр болсон тосны дэгдэмхий хүчлийн пропион хүчил давамгайлсан исэлт, шивтэрийн сул үүсэлт зэрэг нь цеолитын сүвэрхэг бүтэц, шингэзх чадвартай холбоотой юм.

7. Хурганы гүзээний цоргоор дамжуулан сульфат аммонийн ((NH ) SO ) 2 М-ийн уусмалаас 40-80 мл -ийг хийсний дараах 360 минутын туршид явуулсан судалгаагаар сэвсний шивтэрийн хэмжээ 90-180 минутанд магадлалтайгаар өндөр төвшинд хүрэх бөгөөд түүнээс улбаалан гүзээний хураагуур (v.ruminal sinistra) дахь түүний төвшрүүлэг нэмэгдэж, цуллагийн зарим эрхтэнд (бөөр, элэг) хордлогын шинжтэй эмгэг өөрчлөлтүүд гарсан юм.

8. Хурганы гүзээнд зохиомлоор үүсгэсэн шивтэрийн өндөр төвшрүүлгийн үеийн гүрээний хураагуур (v.jugularis) дахь түүний хэмжээ ихсэх боловч гүзээний хураагуурынхаас магадлалтай доогуур төвшинд хэмжигдэх боловч шээгийн хөдлөл зүйд үнэлгээ өгөх үзүүлэлт гарсангүй.

9. Хурганы гүзээний цоргоор дамжуулж цеолиттэй хамт сульфат аммони олгосон тохиолдолд зохиомлоор үүсгэсэн үеийнхээс сэвсний шивтэрийн хэмжээг 28 хүртэл, гүзээний хураагуурынхыг 16 хувиар тус тус магадлалтай бууруулж, хордлогыг саармагжуулж байна.

10. Цагаанцавын байгалийн цеолитын дээр дурьдсан үйлчилгээ, түүний өвөрмөц бүтэц, эрдсийн баялаг агууламж зэрэгт тулгуурлан өсвөр бие махбодийн өсөлтийн явц дахь гүзээний үйлдэлд зохицуулах нөлөө үзүүлэх, уураг, нүүрс усны солилцооны хямрал, дотоод хордлогоос сэргийлэхэд ашиглах нь үр дүнтэй юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 3

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 172
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :