Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Нанохэмжээст нимгэн үед устөрөгч хадгалах судалгаа



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2663
Хамгаалсан он : 2011
Түлхүүр үг : Нягтын функционалын онол, Молекул динамик, нанокластер, Физикийн ууршуулан тунадасжуулалт

Аннотаци

MgxPd1-xнимгэн хальсыг устөрөгчжүүлэх судалгааг Mg
0.95Pd
0.05 болон Mg
0.5Pd
0.5 нимгэн хальсны дээжинд хийж гүйцэтгэсэн бөгөөд бага болон их даралтын мужид туршилтыг явуулсан байна. Үүнд
• Mg
0.95Pd
0.05 нимгэн хальсны хувьд бага даралтын мужид энтальпи болон энтропийн өөрчлөлт тус бүр -
0.65 эВ/H2, -1.6 мэВ/K•H2 гэж тодорхойлогдсон бөгөөд энэ үед системд магнийн гидридийн шинж чанар давамгайлж байгааг харуулж байна. Устөрөгчийн их даралтын мужид энтальпи болон энтропийн өөрчлөлт тус бүр -
0.4 эВ/H2, -1.2 мэВ/K•H2 гэж тодорхойлогдсон бөгөөд энэ үед системд палладийн гидридийн шинж чанар давамгайлсан байна.
• Mg
0.5Pd
0.5 бага даралтын мужид дээжний энтальпи болон энтропийн өөрчлөлт тус тус -
0.20 эВ/H2 болон -
0.5 мэВ/K•H2 гэж тодорхойлогдсон бөгөөд энэ мужид PdH
0.6–ийн шинж чанар давамгайлж байгаа нь харагдсан болно. Их даралтын мужид гидрид үүсгэх холбоос энерги -
0.5 эВ/H2, энтропийн өөрчлөлт -1.5 мэВ/K•H2 байсан бөгөөд энд MgxPdy гидридийн шинж чанар илүү давамгайлсан байдалтай байна.
Mg-Cr дээжинд устөрөгчжүүлэх туршилтандp-R-T изотерм байгуулах болон эсэргүүцлийн өөрчлөгдөх хурдны арга гэсэн хоёр аргаар ханасан даралтын утгыг тодорхойлсон бөгөөд эсэргүүцлийн өөрлөгдөх хурдны арга нь эхний аргатай харьцуулбал илүү нарийвчлалтай арга гэдэг нь харагдсан. Энэ дээжний хувьд энтальпийн өөрчлөлт -
0.65 эВ/H2, энтропийн өөрчлөлт 1.82 мэВ/K•H2 хэмээн тодорхойлогдсон бөгөөд гидрид үүсгэхэд шаардагдах холбоос энергийн утга хромын нөлөөгөөр 15 орчим хувиар буурч байгаа нь харагдаж байна.
НФО болон молекул динамикийн тооцооллоор хөнгөн цагааны кластерт устөрөгч нэвтрүүлэх судалгааг явуулсан болно. Үүнд:
• Хөнгөн цагааны янз бүрийн хэмжээтэй кластеруудад судалгаа явуулж эдгээрийн дотроос дунд зэргийн Al13 кластер нь тэгш хэмтэй бүтэц болон хэмжээний хувьд устөрөгч хадгалах хамгийн тохиромжтой кластер хэмээн сонгогдсон байна. Энэ кластерийн хувьд холбоос энерги нь -
0.24 эВ гэж тооцоологдсон болно.
• Дээрх кластерийг устөрөгчжүүлэх явцад кластер 39 хүртэлх тооны устөрөгчийг агуулах боломжтойн зэрэгцээ химийн холбоос энерги нь -
0.26 эВ болж кластер тогторжиж байгаа нь харагдсан.
• Гадны хольц элементийн нөлөөгөөр хөнгөн цагааны гидрид системийн холбоос энергийг нэмэгдүүлэх боломжийг судлах зорилгоор Al12Ti кластерийг устөрөгчжүүлэх судалгааг явуулж улмаар холбоос энерги -
0.3 эВ болохыг тогтоосон.
• Al25C25 гэсэн том кластерт устөрөгчжүүлэх судалгааг явуулсаны дүнд гидрид үүсгэх холбоос энергийн утга -
0.28 эВ болохыг харуулсан.
Хөнгөн цагааны болон хөнгөн цагааны хайлшийг устөрөгчжүүлэхэд холбоос энерги -
0.05 эВ-ээс -
0.26, -
0.3 эВ болж өсөх боломжтой нь харагдсан.
Системийг нанотүвшинд хүргэхийн зэрэгцээ гадны хольц элемент нэмж өгснөөр хэт тогтортой системийн холбоос энергийг бууруулах, үүний эсрэгээр тогтворгүй системийн холбоос энергийг өсгөх боломжтой байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 260
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :