Оюутны мэдлэг, чадварыг үнэлэх зорилгоор сургалтын явцын болон эцсийн үнэлгээг хийхэд үнэлгээний даалгаврын тоог тухайн судлагдахууны сургалтын агуулга дахь мэдээллийн багтаамжийн тооноос хамааруулан тогтоосон. Сургалтын агуулга дахь мэдээллийн багтаамж, сургалтын элемент, агуулгыг эзэмшүүлэх хугацаа зэргийг Оросын эрдэмтэн В.П.Беспалькогийн боловсруулсан онолыг ашиглан Онолын механик судлагдахууны лекцийн сэдэв тус бүрийн агуулгын хүрээнд тодорхойлов. Оюутны мэдлэг, чадварыг үнэлэх үнэлгээний даалгаврыг судлагдахууны сэдвийн агуулгын багтаамж болон онцлогоос хамааруулан боловсруулах нь үнэлэх шалгуур, даалгаврын чанарыг сайжруулах үндэс болж байна. Судалгааны ажлын хүрээнд “Оюутны үнэлгээний даалгавар боловсруулах аргачлал”, “Оюутны мэдлэг, чадварыг үнэлэх аргачлал”, “Оюутны сурлагын амжилтыг илэрхийлэх үнэлгээний голч дүнг тооцож буй аргачлалыг өөрчлөх зайлшгүй шаардлагатайг харуулсан шугаман хамаарлын загвар” зэргийг боловсруулан туршсан болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0