-Монгол улсын томоохон хот орчмын ХАА-н бүсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нутаг дэвсгэрийн зохион байгуулалт сэдэвт эрдмийн ажлын аннотаци: Томоохон хотуудын хүн амын хүнсний зарим бүтээгдэхүүн /сүү, цагаан идээ, төмс, хүнсний ногоо, өндөг г.м/-ний хангамжийн асуудлыг Монгол улсын томоохон хотуудын гинжин бүс нутгийг тогтоож хот орчмын ХАА-ын бүсийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх замаар шийдвэрлэнэ. Хот орчмын ХАА-ын бүсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл ШУТД, тэргүүний технологи газарзүйн конвейрыг нэвтрүүлснээр үйлдвэрлэл нэмэгдэж гинжин бүсийн хүн амын хүнсний хангамжын байгалийн бүсийн ялгааг арилгах нөхцөл бүрэлдэнэ.