Монгол оронд өрнөсөн ардчилсан шилжилтийн үйл явц нийгмийн амьдралын бүхий л хүрээнд өөрчлөлт, шинэчлэлт авчирсаны дээр ойлголт, үнэт зүйлсийн тогтолцоонд ч мэдэгдэхүйц ялгаа бий болоход нөлөөлж байна. Иргэний ардчилсан нийгэм, эрх зүйт төрийг цогцлоон хөгжүүлэх үйл хэргийг тогтолцооны хүрээнд, бүтцийн шинжтэй хэрэгжүүлэх гэж хичээж боломжийн амжилтанд ч хүрээд байна. Гэвч нийгмийн үнэт зүйлсийн тогтолцоонд хүмүүсийн амьдрал, үйл ажиллагааг ёс горим, хэм хэмжээнд чиглүүлж байдаг зохицуулагчийн үүрэгтэй ёс суртахууны үүрэг, ач холбогдолыг үл хэрэгсэн өнөөг хүрсэн явдал эдүгээ тулгарч буй олон бэрхшээл саад, зогсонги байдлын үндэс болж байгааг одоо л бид анзаарч, ярих боллоо. Төр улсын ухааны бүрэлдэхүүн хэсэг, гэхдээ хамгийн суурь шинжтэй, чухал бүрэлдхүүн болохын хувьд ёс зүйн асуудал эрх зүйт төрийн суурь үндэс юм.
Нийгэм, улс төрийн амьдралд бий болсон нөхцөл байдал, улс төрд үгүйлэгдэж буй ёс суртахууны хэрэгцээ шаардлагыг үзвэл улс төрд ёс зүйг эрхэмлэх, ёс зүйн хэм хэмжээг хэвшүүлэх ажил нэн чухал хэдий ч Монголын нийгмийн тогтолцооны өөрчлөлтийн үеийн улс төрийн ёс суртахууны асуудал онол-практик талаасаа дорвитой судлагдаагүй, парламентын гишүүний ёс суртахууны хэм хэмжээг хэвшүүлэн мөрдүүлэх ажил ч эхлэлийн төдий байгаа нь тус сэдвийг судлах шаардлагыг бий болгож байна.Судалгааны ажлын зорилго нь улс төрийн шинжлэх ухаан дахь судалгааны нэгэн бие даасан чиглэл болох улс төрийн ёс зүйн онол-практикийн асуудлыг судлах, Парламентын ёс зүйн хэм хэмжээг боловсронгуй болгох арга замыг дэвшүүлэх явдал юм. Уг зорилгын хүрээнд:
- Улс төрийн ёс зүйн онол-арга зүйн асуудлыг судлах
- Бусад улс орнууд дахь парламентын ёс зүйн практик асуудлыг харьцуулан шинжлэх
Монголын парламентын ёс зүйн төлөв байдлыг тодорхойлох ба ёс зүйн хэм хэмжээг хэрэгжүүлэх арга замыг судлах зорилт тавьж ажиллав.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0