Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Устөрөгчит энергийн үүсгүүрт ашиглах Pt/NbxTi1-xO2 нэгдлийн бүтэц, шинж чанарын судалгаа



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3262
Хамгаалсан он : 2015
Түлхүүр үг : Түлшний элемент, рентген дифракци, синхротрон, нанобүтэц, катализатор

Аннотаци

Хүн төрөлхтний эрчим хүчний хэрэглээ өсөхийн хэрээр агаар мандал дахь хүлэмжийн хийн агуулга огцом ихсэн, үүнтэй уялдан дэлхийн дулаарал нэмэгдэж, байгаль цаг уурын тогтворгүй байдал үүсэх сөрөг үр дагавар бий болж байна. Эрчим хүчний дэвшилтэт шинэ технологийг нэвтрүүлэх замаар хүлэмжийн хий ялгаруулалтыг багасгах олон тооны судалгаа шинжилгээний ажил эрчимтэй явуулж, тодорхой үр дүнд хүрч, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад практикт нэвтрүүлээд байна. Түлшний элемент - экологид ээлтэй эрчим хүчний үүсгүүр бөгөөд түүний “түлш” нь цэвэр устөрөгч байх бөгөөд цахилгаан, дулааныг зэрэг үйлдвэрлэх боломжийг олгодог. Түлшний элементийн нэг төрөл болох протон солилцооны мембрант түлшний элемент (ПСМТЭ) нь анод, катод дээр явагдах цахилгаан-химийн урвалын тусламжтайгаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг экологи, эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой төхөөрөмж юм. Энэхүү түлшний элемент нь нүүрстөрөгч дээр суулгасан цагаан алт (Pt/C) –н катализаторыг хэрэглэдэг. Гэвч сүүлийн үеийн судалгаагаар катод дахь хүчилтөрөгчийн ангижрах урвалын кинетикээс шалтгаалж түлшний элементийн ажиллах үед нүүрстөрөгч суурь нь зэвэрч, нуралт үүсгэснээр түлшний элементийн гаралтын чадлыг бууруулж, ажиллах хугацааг нь багасгаж байгаа нь тогтоогдоод байна. Иймд нүүрстөрөгчийг өөр тохиромжтой материалаар орлуулах шаардлагатай болдог. Энэхүү судалгааны ажлын гол зорилго нь ПСМТЭ –д ашиглах органик биш суурьтай электрод Pt/NbxTi1-хО2 -ын материалыг гарган авч, бүтэц, шинж чанарын судалгааг хийх, улмаар титаны исэл TiO2 -ийн бүтэц, шинж чанар болон фазын шилжилтэнд үзүүлэх хольц Nb атомын нөлөөг температураас хамааруулан судлах явдал юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 3

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 210
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :