1.Мал аж ахуйгаас гарах түүхий эд арвинтай орны хувьд ноосон хивс нь экспортын болон хэрэглээний үнэт бүтээгдэхүүн мөн боловч түүнийг үйлдвэрлэхэд бүдүүн, бүдүүвтэр жигд бус ноосыг хэрэглэж байгаа нь бүтээгдэхүүний чанарын шаардлагыг хангадаггүй, нарийвтар ноосыг үйлдвэрлэлд ашиглах технологи бүрэн боловсрогдоогүй байна. Ийм учраас хивсний үйлдвэрлэлд өргөн ашиглах бололцоотой нь батлагдсан нарийвтар ноосны шинж чанар, боловсруулах технологийг боловсронгуй болгох судалгааг хийх зорилт тавьж шийдвэрлэв.
2.Нарийвтар ноост хонины аж ахуйн байршил зүйд үндэслэсэн ноосны нөөцийг тодорхойлж, нарийвтар ноосыг орон нутагт хивсний зориулалттайгаар бэлтгэж ангилж зэрэглэх аргачилсан зөвлөмж боловсруулснаар чанараараа нэгэн төрлийн түүхий эд бэлтгэж, түүхий эдийг оновчтой сонгох үндэслэлийг бий болгон, үйлдвэрт шууд угаах нөхцлийг бүрдүүлснээр угаалгын гарцыг 5 хувиар нэмэгдүүлж,ноос ангилан ялгах,зэрэглэх 8 дамжлагын үргүй зардлыг хэмнэж, 1 тонн тутамд (
5.55:3=1.82) 1.82 сая төгрөгний нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэслэлийг бий болгов.
3.Хивсний зориулалттай бүдүүн, бүдүүвтэр жигд бус ба нарийвтар жигд ноосон ширхэгтийн бүтцийг харьцуулан судалсаны үндсэн дээр ширхэгт болон ээрмэлийн шинж чанарыг механикийн онолоор тайлбарлаж, ширхэгтийн бүтцээс хамаарсан ширхэгтийн болон ээрмэлийн тасралтын үеийн хүч, хүчдэл, хөндлөн огтлолын талбай, түүнд оногдох ширхэгтийн тооны загварчиллыг гаргаж, хивсний зориулалттай 68 текс х3 ээрмэлийн тасралтын үеийн хэв гажилт, хүчдлийн төлөв байдлын загварыг байгуулж, ширхэгтийн бүтэц ээрмэлийн шинж чанарыг тодорхойлогч хүчин зүйл болохыг лаборатори болон үйлдвэрлэлийн туршилтаар батлав.
4.Нарийвтар ноосон холионы бүрэлдэхүүний дундаж голч, даац, холионы ширхэгтийн хамгийн бага шугаман нягт, ээрмэлийн хамгийн өндөр номер, ээрмэлийн хөндлөн огтлол дахь ширхэгтийн тоо, ээрмэлийн гарц зэрэг олон хүчин зүйлсээс хамаарсан үнийн шалгуур үзүүлэлтээр холионы бүтцийг оновчилж, холионы ширхэгтийн дундаж голч, голчийн жигд бус, даац, даацын жигд бус зэрэг олон хүчин зүйлсээс хамаарсан ээрмэлийн шугаман нягтын жигд бус, даац, суналт, 1000 ээрүүл дэх ээрмэлийн тасралтын тооны шугаман регрессийн загварыг байгуулав.
5.Ээрмэлийн чанарын үзүүлэлтэд ноосон холионы ширхэгтийн шинж чанарын үзүүлэлтийн нөлөөлөх хамааралыг тодорхойлов.
6.Хивсний зориулалттай нарийвтар ноосон ээрмэл үйлдвэрлэх оновчтой технологийг боловсруулж, үйлдвэрт нэвтрүүлснээр :холионы ширхэгтийн голчийн жигд бусыг
33.99 хувиар бууруулж, ээрмэлийн гарцыг13,5 хувиар, ээрмэлийн бүтэц дэх ноолуур агууламжийг
23.84 хувиар, хөндлөн огтлолын тоог 15-аар нэмэгдүүлж, хивсний сэв хялгасыг
10.31 г/м2–аар бууруулж, хивсний дулаан хадгалалтыг
6.37 мК/Вт –аар, агаар нэвтрүүлэмжийг 16 л/цаг см2–аар сайжруулж, дуу шингээлтийн илүү тааламжтай орчин бүхий эдэлгээ хэрэглээний үзүүлэлттэй монгол ноосон хивсний гадаадын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэв.
7.Нарийвтар ноосоор хивсний зориулалттай 68 текс х3-ийн ээрмэл үйлдвэрлэх оновчтой технологийг үйлдвэрт нэвтрүүлсэнээр:тонн тутмаас 1.82 сая төгрөгний нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ээрмэлийн гарц нэмэгдэж, даац сайжирснаар нэхэх үеийн утасны тасралтын тоо багасч, бүтээмж 18 хувиар дээшилснээр жилд 18144 м2 хивс үйлдвэрлэж, борлуулалт
738.0 мян төгрөгөөр нэмэгдэх боломжтой болохыг,
152.4 тонн нарийвтар ноосоор (нарийвтар ноосны нөөц)
16.45 мян м2 хивс үйлдвэрлэж,
278.0 мян. төгрөгний нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж,
133.25 мянган төгрөгний ашигтай ажиллах боломж байгааг тодорхойлов.
8.Нарийвтар болон бүдүүвтэр ноосон хивсний чанар, хэрэглээний үзүүлэлтийн харьцуулсан судалгааны үр дүнг гаргаж хивсний дулаан хадгалалт, дуу шингээлт, агаар нэвтрүүлэмжийн үзүүлэлтийг анхдагч байдлаар тодорхойлов.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0