Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Тээрмийн синхрон хөдөлгүүрийн асинхрон горимын хамгаалалтын судалгаа, боловсруулалт



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 2799
Хамгаалсан он : 2012
Түлхүүр үг : гэмтэл, саатал зүй, тогтол, бүтцийн хувиргалт, автомат удирдлагын систем, динамик загвар

Аннотаци

Баяжуулах фабрикийн Технологийн процессийн явцад техникийн ба технологийн шалтгаанаар гардаг саатлуудын нилээд хувийг янз бүрийн шалтгаанаар бий болох тээрмийн сул зогсолт эзэлж товарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийг багасгаж эдийн засгийн мэдэгдэхүйц алдагдалд хүргэдэг нь олон жилийн судалгаагаар тогтоогдсон.
Тээрмийг олон жил шууд асаалтын горимоор ажиллуулснаар хөдөлгүүрийн эд анги, тусгаарлал болон секцүүдэд нэмэлт динамик ачаалал үүсч улмаар гэмтэл саатлыг бий болгож байна.
Өндөр хүчин чадалтай төхөөрөмжүүдийн нэг цагийн сул зогсолтоос гарах зардал харьцангуй их байгаа нь тэдгээрийн динамик тогтворжилтыг нь судлах, найдвартай ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгөх, ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатайг харуулж байна.
Уул уурхайн баяжуулах үйлдвэрт ажиллаж байгаа хүдрийн тээрмийн их чадлын синхрон хөдөлгүүрийг шинэчлэхэд өртөг зардал их болно. Иймээс уул уурхайн үйлдвэрлэлийн салбарын хүдрийн тээрмийн техникийн нөхцөлийг хангаж байгаа их чадлын синхрон хөдөлгүүрийн ашиглалтын хугацааг уртасгах, тэдгээрийн гэмтэл саатлын шалтгааныг тогтоох, ангилах, техникийн саатлын материалыг бүртгэж хөтлөх, боловсруулж дүн шинжилгээ хийх, ашиглалтын үеийн динамик тогтворжилтын түвшинг тандах, түүнийг дээшлүүлэх арга замыг зөв тогтоох нь эн тэргүүнд тавигдаж байгаа болно. Иймд хүдэр нунтаглах тээрмүүдийн сул зогсолтийн шалтгаануудыг судалж илрүүлэн , түүнийг багасгах, тээрмийн бүтээмжийг нь нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлж шийдвэрлэх нь өнөөгийн техникийн шинжлэх ухаан ба үйлдвэрлэлийн өмнө тулгарсан онол практикийн чухал зорилт мөн бөгөөд энэхүү диссертацийн ажлын сэдвийн үндэслэл ач холбогдлыг тодорхойлж байна.
Шинжлэх ухааны шинэлэг тал:
1.Тээрмийн хөдөлгүүрийн синхрон горим алдалтыг автоматаар сэргээн найдвартай, тогтвортой ажиллагааг хангах шинэ арга зүйг боловсруулсан;

2.Синхрон хөдөлгүүрийн динамик ажиллагааг хэрэглээний MATLAV, Simulink программ ашиглан загварчилж найдвартай болон тотвортой ажиллагааг шинжлэн судлах боломж бүрдүүлсэн;

3.Тээрмийн синхрон хөдөлгүүрийн цахилгаан хөтлүүрийн автомат удирдлагын бүтцэд цахилгаан соронзон гэдрэг холбоос оруулах замаар асинхрон горимоос хамгаалах автомат удирдлагын систем боловсруулсан.
Äèññåðòàöè íü оршил, дөрвөн бүлэг, дүгнэлт, ашигласан ном зохиолоос бүрдэх бөгөөд нийт 108 хóóäàñ бүхий бичлэг, 31 зураг, схем, 17 õ¿ñíýãò, 105 нэрийн ашигласан хэвлэл, 4 хуудас хавсралттай болно



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 226
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :