Энэхүү зохиол нь солонгос хэлний өвөрмөц хэлцийн үндэсний соёлын бүрдүүлбэрийг монгол хэл, соёлтны талаас судлан тэдгээрийг монгол хэлэнд орчуулах арга замыг тодруулах зорилготой эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл юм.
Уг бүтээл үндсэн гурван бүлэг, есөн дэд бүлэг, дүгнэлт, ном зүй, хавсралтаас бүрдэнэ. Соёлын хэл шинжлэлийн хүрээнд солонгос хэлний өвөрмөц хэлцийг авч үзэж, өвөрмөц хэлц үндэсний соёлын тусгал болох тухай, өвөрмөц хэлц үүсэх хүчин зүйл, өвөрмөц хэлцэд илрэх үндэсний соёлын бүрдүүлбэрийн талаар өгүүлж, нарийвчилсан ангилал гаргав. Өвөрмөц хэлц үүсэх хэлний бус хүчин зүйл нь үндэсний соёлын бүрдүүлбэртэй салшгүй холбоотой бөгөөд өөр хэл соёлтны талаас үндэсний соёлын бүрдүүлбэрийг судлах нь илүү үр дүнтэй хэмээн дүгнэсэн.
Мөн бүтээлд үндэсний онцлогтой өвөрмөц хэлцийн орчуулгын онцлогийн талаар өгүүлж, солонгос хэлнээс монгол хэлэнд оновчтой орчуулах арга зам, боломжийг тодорхойлох оролдлого хийсэн.
Энэхүү судалгааны үр дүн нь хэл соёл судлал, олон хэлний зэрэгцүүлсэн судалгаа, орчуулга, гадаад хэл заах арга зүй, тухайлбал солонгос, монгол хэл заах, судлахад онол, хэрэглээний ач холбогдолтой гэж үзэж байна.
Хэл шинжлэлийн, тэр дундаа хэл, соёлын шүтэлцээ болон өвөрмөц хэлцийн орчуулгын талаар судалгаа хийж буй судлаачид, бакалавр, магистр, докторант оюутнууд, энэ сэдвийг сонирхон судалдаг бүх хүмүүс энэ судалгааны ажлыг уншиж судлах боломжтой.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0