Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Оюутны мэргэжил сонголтын сэдэл ба мэргэжлийн чиг хандлагын холбоог судалсан дүнгээс



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3230
Хамгаалсан он : 2015
Түлхүүр үг : Мэргэжил сонголтын хувьд сэдлийн хүчин зүйлүүдийг гадаад, дотоод гэсэн хоёр үндсэн хэсэгт авч үзэж болох бөгөөд эдгээр нь хоорондоо салшгүй холбоотой нэг нь нөгөөгөө нөхөж, харилцан нягт уялдаа холбоотой байдаг.

Аннотаци

БХИС-д шинээр элсэн суралцаж байгаа нэгдүгээр дамжааны оюутны мэргэжил сонголтын сэдэл, түүнд нөлөөлж буй зарим хүчин зүйлийг судалж, оюутны мэргэжил сонголтын сэдэл, мэргэжлийн чиг хандлагын өсөлтөд үзүүлэх нөлөөлөл хамаарлыг илрүүлэн дүн шинжилгээ хийж үзэхэд дараах үр дүн дүгнэлт гарч байна. Үүнд:
1. Батлан Хамгаалахын Их Сургуулийн оюутны мэргэжил сонголтын сэдэлд дур сонирхолд суурилсан хувийн ач холбогдол бүхий дотоод сэдэл давамгайлан илэрч байна.

2. Оюутны мэргэжил сонголтын сэдэлд эцэг эхийн мэргэжлийн онцлог, сонгосон мэргэжлийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, ирээдүйд мэргэжлийн нэр хүндээ өсгөх боломж, батлан хамгаалах чиглэлээр хийгдэж байгаа олон улсын хамтын ажиллагаанд оролцох, сурах хүсэл сонирхол голлох нөлөө үзүүлсэн.

3. Суралцах хугацаанд оюутны мэргэжил сонголтын гадаад эерэг сэдэл өссөн, нийгмийн ач холбогдол бүхий дотоод сэдэл, гадаад сөрөг сэдлийн үзүүлэлт буурсан байна гэсэн статистик үндэстэй дүгнэлтэнд хүрлээ. Тухайлбал, нийгмийн ач холбогдол бүхий дотоод сэдэл t=3,35; гадаад эерэг сэдэл t=5,70; гадаад сөрөг сэдэл t=6,89 байгаа нь /Р=0,001/ статистикийн үнэн магадлалын хэмжүүрээр ач холбогдол бүхий түвшинд гарсан нь тодорхой ялгаа гарсныг нотолж байна.

4. Оюутны мэргэжил сонголтын сэдэл нь тэдний мэргэжлийн чиг хандлагад r=0,82 нөлөөлж байна. Судалгаанд оролцсон оюутны мэргэжлийн чиг хандлага болон амжилтад хүрэх сэдлийн түвшин r=
0.80; мэргэжлийн чиг хандлагын түвшин болон сурлагын голч үнэлгээ r=0,925; мөн мэргэжлийн чиг хандлагын түвшин болон сурах сэдэл r=0,85 зэрэг хүчтэй хамааралтай байгаа нь хоёр хувьсагч харилцан нөлөөллдөг уялдаа холбоо бүхий зүй тогтлоор явагддаг тогтолцоот үйл явц болохыг харуулж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 375
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :