Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Байгалийн фосфатаас механохимийн болон химийн аргаар идэвхжүүлсэн фосфорын бордоо гаргах хими технологийн үндэс



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 376
Хамгаалсан он : 2007
Түлхүүр үг : зүй тогтол, фосфат, нитрофокс, технологи

Аннотаци

Судалгааны практик ач холбогдол:
1. Фосфоритын механик идэвхжүүлэлтэд нэмэлт бодис /цеолит, лигносульфонат, хүрэн нүүрс/-ын нөлөөллийг тогтоолоо. Синтезийн аргаар гарган авсан лигносульфонат /ЛС/ болон ОХУ-ын Амурскийн эслэг-цаасны комбинатын хаягдал техникийн лигносульфонат /ЛСТ/-ыг хэрэглэн механоидэвхжүүлэлт явуулахад ургамалд шилжин очих бололцллтой фосфорын агуулга 4,5 дахин нэмэгдэж байгаа ба хөрсөн дэхь фосфорын угаагдых тоо хэмжээ багасгах тусам гарган авсан бордооны үйлчлэх хугацаа уртасч байна.

2. Ургацыг турших үед идэвхжүүлсэн лигонсульфонат /ЛС/ оролцуулан хувиргасан фосфорын бордооны агрохимийн үзүүлэлт суперфосфатаар улаан буудайг бордсон ургацын хэмжээнээс давуу үзүүлэлттэй байв.

3.Механоидэвхжүүлэлтэнд техникийн лигносульфонат /ЛСТ/-ыг нэмэлт болгон хэрэглэхэд ургацын ногоон масс 33,97% өсч байна.

4. Механохимийн аргаар фосфорын бордоог гарган авах технологи нь эрдсийн хольц ихтэй ядуулаг хүдрийг эзэмших, ашиглах боломжийг нээж байна.

5. Комплекс бордоог гарган авах технологийн процессын үед үүссэн кальцийн ионыг тунадасжуулан ялгахын тулд өвлийн улирлын хүйтнийг ашиглан процессыг явуулах хувилбар нь энергийн эх үүсвэрийг хэмнэх ач холбогдолтой.

6. Бидний хэрэглэж байгаа механохимийн идэвхжүүлэх арга нь атмосферт хаягдалгүй учраас экологийн аюулгүй экологийн аюулгүй, түүнээс гадна фосфор органик бордоо н фосфорын шингээгдэх үйлчлэлийг уртасгахын зэрэгцээ мод боловсруулах үйлдвэрийн хаягдлыг ашиглан процессыг явуулж байгаагаараа эдийн засгийн хувьд ашигтай бөгөөд хамтаднь экологийн асуудлыг шийдвэрлэж байгаагаараа эдийн засгийн хувьд ашигтай бөгөөд хамтад нь экологийн асуудлыг шийдвэрлэж байгаагаараа ач аолбогдолтой юм.

7.Нэмэлт бодис хэрэглэж механохимийн аргаар бордоо гаргах технологи нь фосфорын бордоо гарган авах үйлдвэрлэлд ашиглагдана.

8.Монгол орны фосфоритын түүхий эдийг өргөн үзүүлэлтээр судалж, химийн болон механохимийн аргаар боловсруулж, фосфорын бордоо гарган авах технологийг харилцан нөхцөлдүүлэх байдлаар анх удаа цогцолбороор авч үзсэн болно. Судалгааны дүнгүүд нь эх орны фосфоритын асар их нөөцийг иж бүрэн ашиглахад шинжлэх ухааны үндэслэл болно.

9.Ургамалд шингээгдэх фосфорын хэмжээ өндөр зэрэгтэй бордоог механохимийн аргаар өөрийн орны нөхцөлд боловсруулах нь манай улсын эдийн засгийн хөгжилтөнд чухал суурь эзэлж, практик ач холбогдолтойн зэрэгцээ эх орны хэрэгцээг хангаад зогсохгүй, валютын нөөцийг хэмнэх экологийн цэвэр бүтээгэдхүүнийг гадаадад экспортлох нөхцлийг бүрдүүлэх боломж олгох болно.



Зохиогч

Шинжлэх ухааны доктор(ScD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 170
Сүүлийн сард 2
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :