-Нийгэм эдийн засгийн шинэ нөхцөл дэх газрын менежментийн үндсэн асуудал сэдэвт эрдмийн ажлын аннотаци:Зах зээлийн эдийн засагтай нийгмийн нөхцөлд газар нь нутаг дэвсгэр,өмчлөл, үйлдвэрлэлийн хэрэгсэл, хөрөнгө оруулалт, бизнесийн болон байгаль-экологийн харилццаны объектийн үүргийг цогцолбороор гүйцэтгэдэг учир газар ба газрын харилцаа нь менежментийн объект юм. Газрын менежмент /ГМ/ нь ямагт тодорхой газар буюу гео орон зайтай холбоотой байна. ГМ нь ирэгний хувийн өмчийн газрын болон төрийн өмчийн газрын менежментэд хуваагдах бөгөөд газартай холбоотой нийгмийн харилцааг зохицуулах үүрэг бүхий төлөвлөлт, зохицуулалт, эрхзүйн баталгаажуулалт, үнэлгээ-татварлалт, бүртгэл-мэдээлэл,хяналт-ажиглалтын бүтэцтэй,өөрийгөө дэмжих системтэй цогцолбор арга хэмжээ байх ёстой.