Арокси-, ароил- ба фенилцууны хүчлийн N-3-(триэтоксисилилпропил) амидууд 20-ыг, дикарбоны хүчлийн бис-триалкилсилилметилийн эфирүүд 14-ийг шинээр нийлэгжүүлэн гаргаж бүтэц байгууламжийг нь УФ, ИК, ЯМР 1Н, 13С, 29Si –спектрийн аргуудаар судлан тогтоов. 4-метилбензоны хүчлийн N-3-(трифторсилил)амидын органик уусгагчид уусгасан уусмалын ИК спектрт карбонилын бүлгийн шингээлтийн 2 зурвас (1670, 1615 см-1), Si-F холбооны 3 зурвас ажиглагдаж байгаагаар нь уг бодисын молекулд C=O͢→Si координацийн холбоо бүхий 7 гишүүнт цагираг бүтэц үүсэж байгааг тогтоов.
Дикарбоны хүчлийн бис-триалкилсилилметилийн эфирийн молекул дахь С=О бүлгийн шингээлтийн шугам 2 салаалж байгаа нь түүний огторгуй дахь харилцан үйлчлэлтэй холбоотой бөгөөд өндөр давтамжтай нь карбонил бүлгийн ( ⱱС=О ) “симметр” хэлбэлзэлд, бага давтамжтай нь “асиметр” хэлбэлзэлд харгалзаж байгааг тогтоолоо.
α-Фенилтосны, арил-, N-арил-, N-ариламинцууны хүчлийн ба зарим дикарбон хүчлийн триорганил силилметилийн эфирүүд электронакцептор шинж бүхий хлоранилтай нэгдэж π-комплекс буюу цэнэгийн шилжилт бүхий комплекс нэгдэл үүсгэдгийг тогтоов.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0