-Bacillus thuringiensis ийн нутгийн омгийн биологийн шинжийг судлаж, биобэлдмэлийн технологи боловсруулсан ньсэдэвт эрдмийн ажлын аннотаци: 1. Манай орны нөхцөлд анх удаа шавьжаар хооллодог шувууны дотор эрхтэн, зарим зүйлийн шавьжнаас үрэнцэр, уургийн талст-эндотоксин үүсгэдэг Bac.thuringiensis-ийн нутгийн омгуудыг ялган авч тэдний морфологи, физиологи, биохимийн шинжүүдийг нь судлаж, ийлдэс хэвшлийг тодорхойлсон.
2. Bac.thuringiensis-ийн нутгийн омгуудыг ашиглан нунтаг, шингэн болон экзотоксинт бэлдмэлийн загваруудыг бэлтгэж малын зарим эктопаразит, ойн хөнөөлт шавьжийн эсрэг туршин сорьсон.
3. Bac.thuringiensis-ийн гаралтай бэлдмэлийг анх удаа малын өттөх өвчний үүсгэгч болон бэлчээрийн хачгийн эсрэг туршин сорьсон. Малд шимэгчлэгч болон ойн хөнөөлт шавьжийн эсрэг Bac.thuringiensis-ийн гаралтай өвөрмөц үйлчилгээтэй биобэлдмэл бэлтгэх үйлдвэрлэлийн технологийг боловсруулсан зэрэг болно.