Бид Монгол орны нөхцөлд тарималжуулсан Гэрийн заруул буюу Артишок (Cynara scolymus L.) ургамлыг Сөөгөн боролзгоно (Dashifora fruticosa L.), Зэлэн зангуу (Tribulus terrestris L.) эмийн ургамлуудтай эвцэлдүүлэн найруулж бэлдсэн “Антидиабет-3” бэлдмэлийн туршилтын амьтанд чихрийн шижин өвчний эмгэг загварын үед үзүүлэх нөлөөг судлахад судалгааны ажлын зорилго оршино.
Бид судалгааг сорил туршилтын загвараар "Шинэ анагаах ухаан" Дээд сургуулийн Инновацийн төв, Хулжборжигон эмнэлгийн биохимийн лаборатори, ЭМШУИС-ийн эмгэг судлал, шүүх эмнэлгийн тэнхимийн эмгэг эд, эс судлалын лабораторийг түшиглэн 2011-2012 онуудад явууллаа.
Антидиабет-3 бэлдмэлийг идээшмэл хэлбэрээр (1:10) бэлтгэв. Шиншилла үүлдрийн 1.5-
2.7 кг жинтэй 30 толгой туулайд 5%-ийн Аллоксан моногидрат (Sigma Chemicals, USA)-ийн уусмалыг 100 мг/кг тунгаар тооцоолж чихний венийн судсаар 2 минутын турш аажим тарьж чихрийн шижингийн эмгэг загварыг үүсгэв.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0