Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол Улсын нутгийн удирдлагын төлөвшил,боловсронгуй болгох шаардлага, боломж



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2725
Хамгаалсан он : 2012
Түлхүүр үг : ИТХ, Орон нутаг, Засаг захиргаа, Эрхжүүлэх, чадваржуулах

Аннотаци

Энэхүү диссертацид горилогч сэдвийн онол, практикийн тулгамдсан байдал, ач холбогдлыг харгалзан Монгол Улсын нутгийн удирдлагын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, боловсронгуй болгох арга замыг эрэлхийлэн зарим санал дэвшүүлэх оролдлого хийсэн болно.
Диссертацийн удиртгал хэсэгт сэдвийг судлах шаардлагыг онол, үзэл баримтлал болон практик ач холбогдлын талаас үндэслэж, судалгааны явцад шүүрдэн үзсэн материалд түшиглэн түүний судлагдсан байдлыг тодорхойлсон. Тэрчлэн энэ хэсэгт судалгааны ажлын зорилго, зорилт, арга зүй, судалгааны хэрэглэгдэхүүн, эх сурвалжийг тодорхойлон харуулсан болно.
Диссертацийн нэгдүгээр бүлэгт нутгийн удирдлагын тухай ойлголт, нутгийн удирдлагын тухай орчин үеийн онол, үзэл баримтлал, нутгийн удирдлагын үйл ажиллагааны нөхцөл зэргийг авч үзсэн. Үүнд юуны өмнө нутаг, нутгийн удирдлага, нутгийн өөрөө удирдах ёс хэмээх ойлголтуудыг эрдэмтэд судлаачдын нэгэнт гаргасан онол, үзэл баримтлалд тулгуурлан судалж судалгаанд баримтлах өөрийн үндэслэлийг тодорхойлсон юм. Нутгийн удирдлага, өөрөө удирдах ёсны тухай чөлөөт нийтлэгийн онол, нийгмийн онол, төрийн онол зэрэг уламжлалт үзэл баримтлалуудын зэрэгцээ орон нутагчлах ҮпокалисД хүчээ нэгтгэх болон зах зээлд тулгуурлах тухай зэрэг шинэвтэр үзэл баримтлалуудыг авч үзсэн болно. Өөрөө удирдах ёсны болон нутгийн удирдлагын онцлог шинж чанарыг тодорхойлж, түүний дотор нутгийн өөрөө удирдах ёсны тухай дэлгэрэнгүй авч үзсэн болно. Нутгийн удирдлагын талаар хийж буй онолын судалгааны чиглэл, дэлхий дахины практикаас үзэхэд нутгийн удирдлага, өөрөө удирдах ёс зэрэг ойлголтуудыг өөр хооронд нь нягт уялдаатай авч үзэж орон нутгийн бие даасан байдал, өөрөө удирдах ёс гэдэг ойлголтыг бараг ижил агуулгаар ойлгох болсоныг нотлох оролдого хийсэн. Тэгэхдээ нэг талаас орон нутгийн бие даасан байдлыг хангахын зэрэгцээ, нөгөө талаас төв засгийн газраас орон даяар хэрэгжүүлж байгаа бодлогын хувь заяаг шийдэхэд нутгийн удирдлагын нөлөө их болж нутгийн удирдлага нь төв засгийн газрын үйл ажиллагааны нэг чухал хэрэгсэл болон төвд татагдах чиг хандлага ажиглагдаж байгаа нь асуудлыг судлахад харгалзан үзэх зүйл болохыг харуулсан юм. Энэ бүлэгт эрх, хариуцлага, чадвар гэсэн гурвал нь нутгийн удирдлагын, өөрөө удирдах ёсны үйл ажиллагааны чухал нөхцөл мөн болохыг батлаж тэдгээрийн төрөл, агуулгыг тодорхойлж манай орны болон бусад орны хууль тогтоомж, үйл ажиллагааны туршлага зэргийг харьцуулан үзсэн болно.
Нутгийн удирдлагыг боловсронгуй болгох нь нэгд, удирдлагын үр нөлөөг дээшлүүлэх, хоёрт, түүнд ардчиллын зарчмыг гүнзгий нэвтрүүлэх гэсэн хоёр чиглэлээр хэрэгжинэ. Хөгжлийн энэхүү шаардлагууд өөр хоорондоо тодорхой хэмжээгээр зөрчилтэй бөгөөд уг асуудлыг шийдвэрлэхэд онолын ямар үндэслэлд тулгуурлах вэ гэдэг нь чухал юм. Онолын болон практик үйл ажиллагааны судалгаанаас харахад онолын ийм үзэл баримтлал бол тусламжийн зарчимын тухай үзэл баримтлал \субсидиарити-ийн зарчим\ мөн гэсэн дүгнэлт хийж болох юм. Энэхүү үзэл баримтлалын гол агуулга нь орон нутаг өөрийн хүчин чадлаар шийдвэрлэж, хэрэгжүүлж чадах бүх асуудлыг бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд үүрэгтэй байна. Доод шатны нэгжийн хүчин чадал мөхөстсөн тийм асуудлыг шийдвэрлэхэд л дээд шатны байгууллага оролцох ёстой ажээ.
Хоёрдугаар бүлэгт: Монгол улсын нутгийн удирдлагын өнөөгийн байдлыг Төв болон бусад зарим аймгийн жишээн дээр судлан нутгийн удирдлагын чиг хандлагатай харьцуулан шинжилж дүгнэлт гаргахыг оролдсон. Дэлхий дахины чиг хандлагын илэрхийлэл нь олон улсын байгууллагуудаас эрдэмтэн судлаачдын хүчээр хийсэн судалгаа, тэдгээрт хийсэн дүгнэлт, гаргасан зөвлөмж юм. Ийм судалгааны үр дүн нь тэдгээрийн тайланд үндэслэгдсэн баримт бичиг бөгөөд үүнд юуны өмнө даян дэлхий болон нутгийн удирдлагыг боловсронгуй болгох нь үр нөлөө, ардчиллын шаардлагыг шалгуур болгон эрх, хариуцлага, чадамжийн зарчмыг хэрэгжүүлэх явдлаар тодорхойлогдож байна. Энэ нь юуны өмнө тал бүрийн баталгааг шаарддаг. Ийм баталгааны талаар дээр дурдсан баримт бичгүүд болон судлагдан саналыг нэгтгэн дүгнэсэн болно. Европын нутгийн удирдлагын хартиг авч үзсэн. Тэдгээрт нутгийн удирдлага, өөрийн удирдлагын бие даасан байдлыг баталгаажуулах зарчмууд тусгалаа олсон. Үүнд: судлаач Эландер Ингмар дээрх баталгааг хангахад дор дурдсан нөөц чухал гэж үзсэн байна. Үүнд: Горилогч энэ бүхэнд үндэслэн нутгийн удирдлага өөрөө удирдах ёсны эрх зүйн шинжтэй баталгаа, санхүү эдийн засгийн шинжтэй баталгаа, хяналт зохицуулалтын шинжтэй баталгааг тодрхойлсон. Тэрчлэн орон нутгийн бие даасан байдлыг дээшлүүлэх, удирдлагыг боловсронгуй болгох зарчим нь тусламжийн үзэл баримтлалд тулгуурлах, хэрэгжүүлэх арга хэрэгслийг сонгоход тулгуурлах онолын үндэс нь орон нутгийг эрхжүүлэх явдал гэдгийг үндэслэсэн байна. Үүнд: Д.Нараяны ядуурлын судалгаанд хийхдээ боловсруулсан эрхжүүлэлтийн үзэл баримтлалыг орон нутгийн бие даасан байдлыг хангахад хэрэглэх үндэстэй гэж үзсэн болно. Монгол Улсын нутгийн удирдлагын өнөөгийн байдлыг шинжлэн үзэхэд институт талын зарим нөхцөл бүрдсэн боловч дээр дурдсан нөөц аль аль талаасаа дутагдалтай байна. Судалгаанаас үзэхэд үүссэн нөхцөл байдлыг гурван бүлэг болгон дүгнэж болно.
Нэгд: Орон нутгийн чадавх муу, төвөөс хүчтэй хамааралтай,
Хоёрт: Орон нутаг, нутгийн эрх ашгийг шүүхээр хамгаалах эрх зүйн баталгаа хангалтгүй.
Гуравт: Иргэд өөрөө удирдах байгууллагынхаа мөн чанар, үүргийг бүрэн ойлгодоггүйгээс болон бусад шалтгааны улмаас нутгийн удирдлагын үйл ажиллагааны үр нөлөө хангалтгүй байна.
Гуравдугаар бүлэгт Монгол Улсын нутгийн удирдлалыг боловсронгуй болгох, орон нутгийн бие даасан байдлыг дээшлүүлэх талаар үзэл баримтлал гаргаж санал дэвшүүлсэн болно. Уг үзэл баримтлалын гол агуулга нь эрхжүүлэх замаар орон нутгийн эрх, хариуцлага, чадварыг дээшлүүлэх нь уг асуудлыг шийдвэрлэх үндсэн арга мөн гэсэн санааг дэвшүүлсэн юм. Үүний тулд дээр дурдсан Д.Нараяны боловсруулсан ядуусыг эрхжүүлэх тухай үзэл баримтлалд тулгуурлан орон нутгийг эрхжүүлэх үзэл баримтлалыг боловсруулсан юм. Эрхжүүлэлт нь нэгд, орон нутагт бололцоо олгох улстөр, төрийн үйл ажиллагааны бодлого, уур амьсгалтай холбоотой байна. Орон нутгийн эрх, бие даасан байдлыг хүлээн зөвшөөрөх дээд байгууллагууд, улс төрийн хүчний байр суурь маш чухал юм. Тиймээс энэ нь итгэл үнэмшил, соёлын шинжтэй боловч эдгээр нь эрх зүйн хэм хэмжээгээр илэрхийлэгдэх ёстой гэж үзэж байна. Түүний зэрэгцээ төрийн тогтолцооны хэвтээ болон босоо чиглэлд нарийн тогтоосон, ойлгомжтой үүрэг, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ нийгэмд нээлттэй байдал, зөрчлийг хамтран шийдвэрлэх механизмыг бүрдүүлнэ. Дурдсан зүйлүүд ерөнхийдөө нутгийн удирдлагын үйл ажиллагааны талбарыг бүрдүүлэх Нараяны нэг томьёогоор яривал боломж бүрдүүлэх бүтцүүд юм. Хоёрт, орон нутгийн өөрийн нь чадавхийг бүрдүүлдэг хүчин зүйлсийг иж бүрнээр нь авч үзэж хөгжүүлэх чухал юм. Үүнд орон нутгийн өмч, татвар хураамжийн хэмжээ, байгалийн нөөц баялагийг эзэмших, орлого олох боломж, орон нутаг дахь хүний нөөцийн хангамж хөгжил зэрэг нь эрхжүүлэлтийн үйл явцын нөгөө нэг тал нь юм.
Эдгээр нь орон нутгийн нийтлэг, баг, сумын эрх эдэлж, харицулага хүлээх чадварыг бүрдүүлэгч бодит нөхцөл, хүчин зүйлс нь юм. Эрхжүүлэлтийн үйл явцад түлхэц үзүүлэх, эсвэл саад болох чиглэлийн аль алинаар нь үйлчилж болох юм. Үүнийг эерэг үйлчилгээтэй болгоход эрхжүүлэлтийн үзэл баримтлалын "боломжийн бүтцэд" хамаарч байгаа зүйлсийн дэмжих үйлчлэл хэрэгтэй. Өөрөөр хэлбэл улстөрийн уур амьсгал, эрх зүйн үндэс, хууль шүүхийн хамгаалалт, системийн нээлттэй байдал, зөрчлийг шийдвэрлэх чадвар зэргийг иж бүрнээр нь орон нутагт ашигтай байдлаар өөрчлөх хэрэгтэй гэсэн үг юм. Үүний тулд орон нутгийн төсвийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, төсвийн бие даасан байдлыг хангах, өмч эзэмших эрхийг өргөтгөх, санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх боломжийг нээх зэрэг олон арга хэмжээг авах нь зүйтэй юм. Боломжийн бүтцийн ийм нааштай хандлагыг хүлээн авч дэмжихийн тулд эрхжүүлэлтийн нөгөө талд байгаа хамт олны хөрөнгө, чадавхийг нэмэгдүүлэх орон нутгийн өөрийн нь хүчин чармайлт чухал бөгөөд үүний тулд орон нутгийн хөгжлийн төлөлвлөлт, түүний залгамж чанар, эдийн засгийн үйл ажиллагааны өрнөлт зэрэг нь эрхжүүлэлт амжилттай болох орон нутгийн нөхцлийг бүрдүүлэх юм. Тэгэхдээ орон нутгийн өөрөөс нь хамаарах нөхцөл хүчин зүйлийн өөр нэг элемент болох хувь хүмүүсийн шинж чанарыг харгалзахгүй байж болохгүй юм. Санал болгон дэвшүүлж байгаа орон нутгийг эрхжүүлэх үзэл баримтлалд хувь хүний төвшинд тэдний хөрөнгө, нийгэм соёл, сэтгэл зүйн шинж чанар, нутгийн удирдрдлагад оролцох байдал зэргийг оруулж байгаа юм.
Энэ бүхэнд үндэслэн дүгнэлт хийвэл орон нутгийн бие даасан байдлыг дээшлүүлэх, нутгийн удирдлагын үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулах нь эрхжүүлэлтийн үзэл баримтлалд тулгуурласан олон талт үйл явц, төв орон нутгийн оновчтой харилцаа, иргэдийн идэвх оролцоог шаардсан нарийн төвөгтэй үйл явц юм. Эрхжүүлэлтийн үзэл баримтлал нь нутгийн удирдлагыг боловсронгуй болгох, орон нутгийн бие даасан байдлыг хангах бодлогын ерөнхий агуулга, чиглэлийг зааж байгаа учраас энэхүү диссертацийн дэвшүүлж байгаа онол, практикийн ач холбогдолтой үндсэн санаа юм.
Эрхжүүлэлтийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь төвлөрлийг сааруулах янз бүрийн арга, хэлбэрийг боловсруулан хэрэглэх, орон нутагт иргэний нийгмийг идэвхжүүлэх \малчдын бүлэг, хоршоо, сургууль цэцэрлэгийн удирдах зөвлөл, ажил мэргэжлийн холбоод\ үндсэн дээр сайн засаглалын зарчмуудыг хэрэгжүүлэх, иргэдийн оролцоот төсөв, нийгмийн аудит зэрэг арга хэлбэрүүдийг ашиглан нутгийн удирдлагад иргэдийн оролцоог өргөтгөхийн зэрэгцээ байгууллага, албан хаагчдын үйл ажиллагааны ил тод, ардчилсан шинж чанарыг сайжруулах өргөн хүрээтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх зэрэг саналыг дэвшүүлсэн болно. Тэрчлэн орон нутаг дахь удирдлагын манлайллыг дээшлүүлэх, юуны өмнө тэднийг ерөнхий болон төрийн менежментийн чиглэлээр системтэй сургалтанд хамруулах, улстөрийн нөлөөллийг хөгжилд ээлтэй болгох \орон нутгийн сонгуулийг боловсронгуй болгож орон нутгийг намаар хагаралдуулах, бүлэг хэсгийн ноёрхол тогтох г.м. сөрөг нөлөөллийг багасгах\ зэрэг саналыг дэвшүүлж байгаа юм. Орон нутаг дахь иргэдийн нутгийн удирдлагад оролцох, аж амьдралаа бие даан төвхнүүлэх чадварыг дээшлүүлэх сургалт, сургалтын чиглэлтэй үйл ажиллагааны нэг хэсэг байх юм.
Дүгнэлтэд диссертацийн бүлгүүдийн гол агуулга, судалгааны онол арга зүйн үндсэн үзэл баримтлал, судалгааны дүгнэлт, дэвшүүлж буй саналыг товч базан бичсэн болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 194
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :