Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол орны хөл газрын ургамал: ангилал зүйн бүрэлдэхүүн, биологи, экологи, географи, гарал үүсэл, үр жимс, үр аж ахуйн ач холбогдол.



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 851
Хамгаалсан он : 1996
Түлхүүр үг : зүйл ургамал, балт ургамал, бионөхөөс, байгалийн шарх, экосистем, эмийн ургамал, ангилалзүй, биологи, экологи, географи, хор хөнөөл, хорио цээр, үнэлгээ, биохуанли, цитогенетик, хөрс газарзүйн ангилал, тархац, хөл газрын ургамал

Аннотаци

Монгол орны хөл газрын ургамал тэдгээрийн ангилал зүйн бүрэлдэхүүн, биологи, экологи, морфологи болон хөрс-газарзүйн онцлог, ареал, гарал үүслийг тодорхойлон тогтоож, улмаар тэдгээрийн хор хөнөөл, хорио цээрийн байдалд үнэлгээ өгч, хөл газрын ургамлын хүн болон байгаль орчинд гүйцэтгэх эерэг, сөрөг нөлөөлөл, аж ахуйн ач холбогдлыг тодруулан тэдгээрийг түүж ашиглах биохуанли зохиожээ. 183 зүйл ургамлын дасан зохицох био-морфологи, цитогенетик, чадвахийг тогтоож, хөрс газарзүйн ангилал зохиосон. Хөл газрын ургамлыг байгаль орчинд зохистой хэмжээнд байлгах эко-биологийн үндэслэлийг илрүүлсэн. Хөл газрын ургамлын экологи, биологи, морфологи, тархацын зүй тогтлоор хийгдсэн эдгээр олон талт үр дүнгүүд нь тэдгээртэй тэмцэх шинжлэх ухааны үндэс болсон. Монгол орны хөл газрын ургамал байгаль орчин ба хүнд гүйцэтгэх үүрэг гэсэн бүлэгтээ тэдгээрийн байгальд бусад ногоон ургамлын нэгэн адил ээлтэй, дэлхийн амьдарлын мөнхийн бүрхүүлийн үүргийг гүйцэтгэн экосистемийн хэвийн хам бүрдлийг хамгаалан, сэргээх үндсэн нөхцлийг урьдичлан бүрэлдүүлэх хосгүй үйлдэлтэй байгалийн шархыг эдгээх, өөрийнх нь бионөхөөс түүний нөхөн төлжилтийг эхлэн гүйцэтгэгч ууган ургамлууд гэсэн гүнзгий агууллагатай дүгнэлт хийсэн. Энэ бүтээлдэ Монгол орны хөл газрын 438 зүйл ургамлын дотор хүнсэнд хэрэглэгддэг 72, балт ургамал 123 байгаагаас 1-р зэргийн балтай 33, 2-р зэргийн балтай 40 зүйл, 246 зүйл эмийн ургамал, фитонцидтэй 50 зүйл, будагч бодистой 16 зүйл, утас, олсны ширхэгт 5, сайн чанарын цаас хийдэг 3, содтой 7, гоёл чимэглэлийн 45, бүх биедээ иодтой 1 зүйл ургамал байгаагаас гадна хөл газрын бүх ургамлын 176 /
41.2%/ зүйл нь мал, шувуу, гахайн тэжээлийн үнэт ургамал болохыг тодруулсан. Ийнхүү тэдгээрийг хаяанаасаа түүн ашиглах, биохуанли зохиосон байна. Мөн ургамалжил бэлчээрийн 1:100000-ын масштаб бүхий 9 зураг зохиожээ.Үр, үржимсний санг санаачлан зохион байгуулж ойролцоогоор 43 овгийн 110 төрлийн 467 зүйл ургамлын үр үр жимсэнд олон чиглэлийн маш сонирхолтой шинэлэг судалгаа хийгдсэн



Зохиогч

Шинжлэх ухааны доктор(ScD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 208
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :