Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол Улсын халхлалт, хамгаалалтын тогтолцоо



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2688
Хамгаалсан он : 2011
Түлхүүр үг : Дотоод хамгаалалт, бутрал, буриад, халхлалт, гадаад халхлалт

Аннотаци

Улс, үндэстнийхээ гадаад, дотоод халхлалт, хамгаалалтын талаар судалгаа нь аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого, үйл ажиллагаатай холбогдох тул улс орны гадаад, дотоод орчин, төрийн удирдлага - хаадын үйл ажиллагаа болон нүүдэлчдын түүхийн онцлог болох овог аймаг, угсаатны үүрэг, байршлыг тодруулах шаардлага гардаг. Монголын түүхийн нэвтэрхий толь “Монголын нууц товчоо”1 овог аймгуудын үүсэл гарал, олон монгол аймгуудын байршил, улс орны аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого, үйл ажиллагаа, гадаад, дотоод халхлалт, хамгаалалтын талаар тэмдэглэгдсэн зүйл олон байдаг тул бидний судалгааны нэг гол сурвалж болж байна. Зөвхөн ”Монголын нууц товчоо“ төдийгүй тухайн үеийн монгол, хятад, түрэг, араб, перс хэлний сурвалж хэрэглэгдэхүүн бие биеэ нөхвөрлөн бидний судлан буй асуудлыг ихээхэн тодорхой болгож байдаг. XIII-XIV зууны үеийн монголын түүхийн чухал сурвалжууд: ”Их засаг хууль“, ”Юань улсын судар“, Европын жуулчид Марко Пологийн ”Орчлонгийн элдэв сонин“, Плано Карпинийн ”Монголчуудын түүх“, Персийн түүхч Рашид Ад Дины ”Судрын чуулган“, Жувейны ”Дэлхийг байлдан дагуулагчийн түүх“,зэрэгт тэр үеийн монголчуудын засаг захиргааны зохион байгуулал, халхлалт хамгаалалтын тогтолцооны уламжлал, өөрчлөлт хувиралт, өвөрмөц онцлогийн талаар олон чухал мэдээ баримт тусгагдсан байдаг.
Иран дахь Монгол Газан хааны (1295-1304) тэргүүн сайд Персийн алдарт түүхч Рашид-ад-дин, Болд (Пулад) Чинсан тэргүүтэй Монгол түүхч эрдэмтдийн шууд оролцоотойгоор зохиосон “Судрын чуулган” зохиолд Монголын эзэнт гүрнийн бүрэлдхүүн улсуудын үүсэл, үүрэг зохион байгуулалт, гадаад халхлалт хамгаалалтын өвөрмөц тогтолцооны талаар арвин мэдээлэл үлдээжээ. XIII-XIY зууны Монголын түүхтэй холбоотой арвин их хэрэглэгдэхүүн хятадад хадгалагджээ. “Богдбаатар биеэр дайлсан тэмдэглэл”2 зохиол нь “Монголын нууц товчоо”-той таарч тохирон бие биеэ батлахын зэрэгцээ түүнд байхгүй мэдээллийг агуулдагийн хувьд Монголын түүхийн үнэт сурвалж болдог. БНХАУ-д тэр үеийн Монголын түүхтэй холбогдох ховор нандин бичиг, зохиол, түүхийн хэрэглэгдхүүн судлагдаж буй ажээ. Өмнөд Сүн улсаас 1221 онд Монголд ирсэн элч Чжао хун3, 1237 онд Өгэдэй хаанд ирсэн элч Пэн Дая, Сюй Тин 4, 1215 оноос Монголын төрд зүтгэсэн сайд Елюй Чуцай 5 , 1223 онд Чингис хаантай уулзсан эрдэмтэн Чан Чун бомбо нарын тэмдэглэлүүд ууган чухал сурвалжууд нь харь монголчуудын талаар хүний нүдээр ажиглан сонирхолтой баримтуудыг үлдээжээ. “Юан Улсын судар ” Дундад зууны Монголын түүхийн томоохон сурвалж болох бөгөөд монголчуудын халхлалт хамгаалалтын тогтолцооны талаар тодорхой мэдээ мэдээлэл агуулдаг.
XVII зууны үеэс түүхэн хэрэг явдалд биечлэн оролцсон, үзэж сонссон бичгийн хүмүүс түүхийн зохиол тууривах болсон нь Эзэнт гүрний дараахи Монгол улсын төрийн бодлогын уламжлал, хаадын цэрэг улс төрийн бодлого үйл ажиллагаа, шашин суртахууны асуудал, халхлалт хамгаалалтын тогтолцоо хэрхэн суларсан, дахин сэргэн хүчирхэгжсэн асуудлыг тухайн үеийн гадаад, дотоод нөхцөл байдалтай уялдуулан судлах гол хэрэглэгдхүүн, судалгааны бүтээл төдийгүй ээдрээт он жилүүдийн түүхийг өгүүлэх анхдагч мэдээ баримтыг агуулснаараа үнэтэй сурвалж болдог.“Эртний хаадын үндэслэсэн төр ёсны зохиолыг товчлон хураасан алтан товч оршив”, Гүүш Лувсанданзангийн зохиосон “Алтан товч”, Гомбожавын “Чингис эзний Алтан ургийн түүх Гангын урсгал нэрт бичиг оршибай” (1725), Халхын Галдан туслагчийн “Эрдэнийн эрих” (1810(I), “Эртний монголын хаадын үндэсний их шар тууж оршвой” зэрэг XVII - XVIII зууны үеийн монгол хэлний сурвалж бичгүүд цөөн, товч тоочсон намтарчилсан зэрэг онцлогтой ч XIV-XVII зууны монголын улс төрийн байгуулал, хаант төрийн түүх, шашин суртахуун, улс төрийн үйл явцыг судлах чухал мэдээнүүд агуулан, монголчуудын халхлалт, хамгаалалтын тогтолцоо, төрийн тусгаар тогтнолоо.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 280
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :