Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Тавилганын төрлийн (Spiraea L.) ургамлыг тарималжуулж нутагшуулах биологи-экологийн онцлог



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2844
Хамгаалсан он : 2013
Түлхүүр үг : Тарималжуулах, нутагшуулах, ногоон байгууламж, сөөг

Аннотаци

Монгол оронд Тавилганын төрлийн 11 зүйл тархан ургадаг. Хамгийн элбэг тархдаг Spiraea aquilegifolia, S. flexuosa, S. hypericifolia S.media, S. alpina S. salicifolia, S. sericea, S. pubescens зэрэг 8 зүйлүүд нь Улаанбаатар хотын нөхцөлд тарималжих боломжтой гэж үзэж, судалгааны ажлын хэрэглэгдэхүүн болгон сонголоо. Мөн гадаадад чимэглэлд өргөнөөр ашигладаг 6 зүйл 3 хэлбэр, нийт 14 зүйл 3 хэлбэрийг тавилганд тарималжуулж нутагшуулах судалгаа явуулав.
Бид хөгжлийн биологийг судлан тогтоохын тулд ажиглалт судалгааг явуулж, тарималжиж нутагших боломжийг үнэлэсэн.
Тавилганын үрийг тарихдаа тусгайлан бэлтгэсэн модон хайрцагтай хөрсөнд жигд тараан дээр нь хөнгөн хөрс, үртэс, хөвдөөр хучиж шил буюу нийлэг хальсаар бүрхэнэ. Эсвэл хүлэмжинд байлгаж үрслэг гаргаж, задгай талбайд шилжүүлэн суулгах аргаар тарьж болно. Үр тарьснаас хойш 4-12 хоногт цухуйц, түүнээс 3-8 хоногийн дараа жинхэнэ навч гарч байна. Эхний жилд 4-14 навч бүхий 6-24 см өндөртэй болж ургасан бол хоёр дахь жилдээ 10-40 см, гурав дахь жилд 30-56 см өндөртэй болж цэцэглэж, үр сууж эхлэв.
Тавилганын 3 настай тарьц 6-8 салаалсан үржлийн найлзуур үүсэж, улмаар 45-50 см орчим өндөртэй болж цэцэглэж эхлэх ба үндэсний хөгжил сайн, ухаж авсан суулгацын шороотой үндэсний голч 25-30 см, найлзуурын моджилт бүрэн явагдаж, оройн нахиа бүрэн зангидаж байгаа нь MNS 6256:2011-д заагдсанаар хотын ногоон байгууламжинд шилжүүлэн тарих I зэргийн жишиг суулгацын шаардлагыг хангав.
Энэ төрлийн ургамлыг 3 настайгаас нь хот цэцэрлэгжүүлэлтэнд нийлүүлэх боломжтойг илрүүлэв.
Удвалнавчит тавилгана, дунд тавилгана (Spiraea aquilegifolia, S. media) үрээр тарьснаас хойш 3 дахь жилдээ цэцэглэж, 4 дэх жилээс үрлэж, 5 дахь жилээсээ үндэсний сэжимээр үржиж, 6 дахь жилээс түүний боловсорч гүйцсэн үр нь унасан газартаа өөрөө ургаж байгаа нь 100 оноогоор үнэлэгдэж, тагийн тавилгана, дагуур тавилгана, тахир тавилгана, бургаснавчит тавилгана (S. alpina, S. dahurica, S. flexuosa, S. salicifolia) 95-97 оноогоор үнэлэгдэж, тарималжих бүрэн боломжтойг дахин батлав. Гадаадаас нутагшуулж буй S. chamaedrifolia үрээр ургуулсан тарьц 3 дахь жилээсээ цэцэглэж, 4-5 жилдээ үр бүрэн боловсорч, үрээр тарьж ургуулж байгаа нь (90 оноо) бүрэн боломжтой, S. japonica “Golden press” цэцэглэж үрлэж - 78 оноогоор боломжтойг тогтоов.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 308
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Алтай . 6/8/2020 7:42:58 PM

Баярлалаа сайхан мэдээлэл байна. Амжилт хүсье.

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :