Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Төмрийн хүдрийн баяжмалыг нүүрсээр ангижруулах технологийн горимын судалгаа



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 2843
Хамгаалсан он : 2013
Түлхүүр үг : ангижруулалт, хийжүүлэлт, баяжмал, нүүрс, төмөр

Аннотаци

Сэдвийн ажлын чухал болох нь:
Монгол улс өнгөрсөн бүх үеийн туршид Дарханы металлургийн үйлдвэр, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Засвар механикийн заводын Цутгуурын цехэд хаягдал металыг дахин хайлах процессыг явуулж байгааг эс тооцвол хүдрийн хар металлургийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх тал дээр дорвитой алхам хийгээгүй билээ. Энэ нь сүүлийн жилүүдэд барилга байгууламж эрчтэй хөгжих явцад түүнд шаардагдах барилгын чухал материал болох арматурын хомсдолд орсноор илт мэдрэгдсэн билээ. Èéìä òөмрийн хүдрийн баяжмалыг шууд ангижруулж, хар металлургийн түүхий төмөр гарган авах нь диссертацийн ажлын гол үндэслэл болж байгаа юм.
Судалгааны ажлын зорилго:
Нүүрсийг ангижруулагч болгон ашиглаж төмрийн хүдрийн баяжмалаас ангижруулсан төмөр гарган авах технологийн горим боловсруулахад судалгааны ажлын зорилго оршино. Зорилгоо биелүүлэхийн тулд дараах зорилтуудыг тавьж шийдвэрлэсэн. Үүнд:
-Тамирын голын орд газрын төмрийн хүдрийн баяжмалыг нүүрсээр ангижруулах процессын технологи боловсруулах
-Ангижруулах процессын нүүрсний зарцуулалтын судалгааг хийх
-Хаягдал багатай байгальд ээлтэй технологи боловсруулах
Судалгааны аргачлал:
-Физик, химийн шинжилгээний арга
-Титрийн шинжилгээний арга
-Металлургийн процессын онолд тулгуурласан пирометаллургийн арга
-Математик статистик, загварчлал
Судалгааны ажлын шинжлэх ухааны шинэлэг тал:
-Төмрийн хүдрийн баяжмалыг хольцгүй үенд нүүрсээр шууд ангижруулах технологийн боловсруулалт
-Ангижруулах процесст хэрэглэх нүүрсний зарцуулалтын оновчтой шийдэл
Судалгааны ажлын практик ач холбогдол:
1.Тамирын голын орд газрын төмрийн хүдрийн баяжмалыг боловсруулсан технологийн дагуу ангижруулж 87 хувийн төмрийн агуулгатай,
92.5 хувийн металжилтын зэрэгтэй ангижруулсан төмөр гарган авна.

2.Дээрх технологиор боловсруулж гарган авсан ангижруулсан төмрийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрт анхдагч түүхий эдээр ашиглаж түүхий эдийн нөөцийг 25%-иар хангах боломжийг бүрдүүлж өгнө.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 283
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :