"ХҮШ-Х1Х зууны монголын түүх бичлэг" сэдэвт тус докторын зэрэг горилсон бүтээл нь бүтцийн хувьд Удиртгал. Үндсэн 3 бүлэг, 8 зүйл, Дүгнэлт, Хавсралт, Ном зүй гэсэн хэсгээс бүрдэнэ.
Удиртгал хэсэгт тус сэдвийг судлах үндэслэл, судалгааны ажлын зорилго, зорилт, судалгааны ажлын шинэлэг тал, судалгааны ажлын судлагдахуун, сэдвийн судлагдсан байдал, судалгааны ажлын арга зүй, судалгааны ажлын бүтэц зэргийг тусган судалгааны ажлын үндэслэлийг гаргаж өгчээ.
"Түүх бичлэгийн хөгжилд нөлөөлсөн хүчин зүйлс" хэмээх тэргүүн бүлэг ХҮШ-Х1Х зуунд монголын түүх бичлэг дэвшин хөгжихөд нөлөөлсөн хүчин зүйлсийн талаар судалжээ. Энэ бүлгийн "Өмнөх үеийн түүх бичлэгийн уламжлал" хэмээх зүйлд XVII зуунаас өмнөх үеийн түүх бичлэгийн уламжлал, тэдгээрийн үр нөлөөг тооцон үзжээ. Өмнөх үеийн түүх бичлэгийн нөлөөг аман түүхийн уламжлал, угийн бичгийн нөлөө, түүхийн зохиолуудын нөлөө гэсэн үндсэн 3 зүйлд хуваан судалсан. Хүннү гүрний үед байсан аман түүхийн уламжлал нь Их Монгол улс, Юань гүрний үеэр дамжин зохих нөлөөг үзүүлсэн болох тухай аман түүхийн уламжлалын хэсэгт бичсэн бол, угийн бичгийн тигээр түүх бичих уламжлал байж тэр нь энэ үеийн түүх бичлэгт мөн оршсоор байсан тухай угийн бичгийн нөлөө хэсэгт бичив. Өмнөх үед зохиогдсон түүхийн зохиолуудын нөлөө их байсан тухай "Монголын нууц товчоо", Саган сэцэн "Эрдэнийн товч", Жамба "Асрагч нэртийн түүх" зэрэг зохиолын жишээн дээр өгүүлэв. Хөрш зэргэлдээх улсуудын түүх бичлэгийн нөлөө гэсэн хэсэгтээ түвэд, манж, хятад, орос зэрэг орнуудын түүх бичлэг энэ үеийн монголын түүх бичлэгт ямархуу нөлөө үзүүлснийг бичжээ. Энэ хэсэгт XVIII зуунаас өмнө үед зохиогдсон түүхийн зохиолууд хожмын түүх бичлэгт ямархуу нөлөө үзүүлснийг баримттайгаар харьцуулал бичсэн.
Дэд бүлэгтээ энэ үед холбогдох түүх бичлэгийн бүтээлүүдийн талаар судлан үзэв, Судалгаандаа хэрэглэсэн түүхийн зохиолуудаа үндсэн гурван хэсэгт хуваажээ. Үүнд,- Монголын төрийн түүхийг бичсэн голлох бүтээлүүд гэсэн хэсэгт Гомбожав "Чингис эзний алтан ургийн түүх гангын урсгал нэрт бичиг оршив", Ломи "Монгол боржигид овгийн түүх", Дарма гүүш "Алтан хүрдэн мянган хигээст бичиг", Мэргэн гэгээн "Их монгол улсын үндсэн алтан товч тууж оршвой", Рашипунцаг "Дай Юань улсын болор эрих'\ Галдан туслагч "Эрдэнийн эрих" гэсэн зургаан зохиолын түүх бичлэгийн онцлогийг бичжээ. Эдгээр түүхийн зохиолууд нь бусад түүх бичлэгийн бүтээлүүдээс юугаараа ялгардаг. Түүх бичлэгийн ямархуу агуулгыг өөртөө шингээсэн талаар бичсэн байна.
- Шашны түүхийг төрийн түүхтэй хослуулан бичсэн бүтээлд, Ната Гомбованжил ь'Алтан эрих", "Хөх түүх", Ишбалдан "Эрдэнийн эрих", Жамбадорж "Болор толь", Гончигжав "Сувд эрих" гэсэн таван зохиолын түүх бичлэгийн онцлогийг бичиж. Энэ ангилалд багтах дээрх бүтээлүүдийн зохиогчид нь шашны зүтгэлтнүүд байж, тэд төрийн түүхийг бичих зуур шашны үйл хэргийг нэлээд түлхүү бичсэн байна. Бурхны шашны үүсэл, хөгжлийн тухай, түгэн дэлгэрсэн, шашны зүтгэлтнүүдийн тухай бичсэн нь нэлээн их.
- Орон нутгийн түүхийн бүтээлүүд, Гаван Шаравын "Дөрвөн Ойрадын түүх", "Дөрвөн Ойрадын түүх тууж", "Хо өрлөгийн түүх", "Халимаг хаадын туужийг хурааж бичсэн товч оршив", Баатар увшийн "Дөрвөн Ойрадын түүх'\ Дэдийн "Монголын уг эхийн түүх", "Богд Чингисийн уг, дөрвөн Ойрадын уг, Хошуудын уг түүх бичиг", "Өөлдийн ноёдын уг эх түүх", "Энэ нэгэн дэвтэр амуй" гэсэн зохиолуудын түүх бичлэгийн онцлогийн талаар тус тус судлан бичсэн байна. Эдгээр зохиолуудын дийлэнх нь Ойрадын түүхэнд хамаарах бөгөөд тэрхүү бүс нутгийн түүхийг сайтар бичсэн байна. Эдгээр нь харилцан адилгүй бүс нутагт бичигдсэн нь мөн түүх бичлэгийн онцлогийг агуулах ажээ. Гаван шарав болон Баатар увшийн туурвисан "Дөрвөн Ойрадын түүх" зохиол нь Ижил мөрний Халимагт зохиогдсон тул Халимагийн түүх бичлэгийн онцлогийг өөртөө агуулжээ.
Энэхүү дэд бүлэгт, түүхийн зохиолуудын агуулгад шинжилгээ хийн түүх бичлэгийн онцлогийг тодруулсан нь шинэлэг юм. Тухайлбал, Рашипунцагийн "Болор эрих" зохиолын түүх бичлэгийн онцлогийн талаар өгүүлэхдээ шүүмжлэлт чиглэлийн төлөөлөгч мөн болох, монголын түүх бичлэгт анх удаа Хүннү нарыг монголчуудын дээд өвөг хэмээн үзсэн, умард Юань хэмээх ойлголтыг анх гаргаж ирсэн. Ломи гүн монголын түүх бичлэгт анх удаа тусгайлан оршил бичсэн, Гомбожав монголын олон аймаг, угсаатны түүхийг нэгтгэн бичсэн, Мэргэн гэгээн өөрийн зохиолдоо Хасарын үйл ажиллагааг ихэд товойлгон бичсэн, Галдан туслагч Халхын түүхэнд зориулан зохиолоо бичсэн гэх зэрэг голлох онцлогтой болохыг тодруулан гаргав.
"Түүх бичлэгийн онцлог" хэмээх гуравдугаар бүлэг нь тус зохиолын хамгийн чухал хэсэг болно. Эхний хэсэгтээ ХУ111-Х1Х зууны монгол түүхчид болох Гомбожав, Ломи, Дарма гүүш, Мэргэн гэгээн, Рашипунцаг, Жамбадорж, Дэди, Гаван шарав, Баатар увш нарын намтар түүх, тэдний үзэл баримтлалын тухай бичсэн бол, дэд хэсэгтээ энэ үеийн түүх бичлэгт гарсан онцлогийн тухай бичжээ. Тодруулбал, намтар түүх бичлэгт ахиц гарсан, түүхийн зохиолын эхэнд оршил, сүүлд нь төгсгөл бичих болсон гэх зэргийг хэлж болно.
Энэ бүлэг дэх түүх бичлэгийн эх суурь өргөжсөн нь гэсэн хэсэгт ХҮШ-Х1Х зууны түүх бичлэгийн 20 зохиолын эхийг судлан үзэж тэдгээр зохиолуудын хэрэглэсэн эх сурвалж болох 79 зүйлийн сурвалж хэрэглэгдэхүүнийг судлан гаргаж тэдгээрийг хэрхэн хэрэглэсэн талаар судлан бичив. Тэдгээр 79 эх сурвалжийг дотор нь монгол хэл дээр бичигдсэн, түвэд хэл дээр бичигдсэн, манж, хятад хэл дээр бичигдсэн зохиолууд хэмээн ангилж болох бөгөөд түвэд хэл дээр бичигдсэн зохиолууд дийлэнхийг нь эзэлж байна.
Дүгнэлт хэсэгт уг судалгааны ажлын хүрээнд хийсэн судалгаагаа 8 хэсэгт хуваан дүгнэн бичив.
Хавсралт хэсэгт судалгаандаа голлон хэрэглэсэн 20 зохиолын товч тодорхойлолт, түүхчидийн нутаглаж байсан газар нутгийн газрын зураг дээр харуулсны дээр, Галдан туслагчийн "Эрдэнийн эрих", Гаван Шарав, Баатар увш нарын "Дөрвөн Ойрадын түүх" зохиолын бүтцийг оруулсан байна.
Ном зүйд ХУШ-ХГХ зууны монголын түүх бичлэгийн талаар судалгаандаа хэрэглэсэн эх хэрэглэгдэхүүнээ зааж өгөв. Нийт 175 төрлийн эх сурвалж хэрэглэсэн байх бөгөөд тэдгээрээ үндсэн 3 хэсэгт хуваав. Сурвалж, судалгааны бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл гэсэн 3 хэсэгт ангилсан байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0