Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Элэгний вирусын шалтгаант эмгэгийн оношлогоо, эмчилгээний хяналт



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2848
Хамгаалсан он : 2013
Түлхүүр үг : HBV-ДНХ, HDV-РНХ, HCV-РНХ

Аннотаци

Үндэслэл
Ийлдэс судлал, молекул биологийн шинжилгээний аргаар гепатитийн вирусын халдварыг илрүүлж баталгаажуулдаг бөгөөд эдгээр нь оношлогоо, эмчилгээний тактикийг боловсруулахад чухал нөлөө үзүүлдэг.Вирусын болон бусад шалтгаант гепатитийн оношлогооны талаар манай судлаачид судлан тогтоосон байдаг боловч ийлдэс судлал, вирус судлалын үзүүлэлтийн үр дүнг хослуулан судалж, вирусын эсрэг эмчилгээний үр дүнг хянасан судалгаа хомс байгаа нь уг судалгааг хийх үндэс боллоо.
Зорилго
Вирусын шалтгаант гепатитийг оношлох, эмчилгээний үр дүнгийн хяналтын арга зүйг боловсронгуй болгох.
Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй
Судалгааг 2009 оны 11 сараас 2012 оны 10 сар хүртэлх хугацаанд ЭМШУИС-ийн Эрхэс зөвлөх поликлиник, Эмнэлзүйн Дархлаа судлалын лабораторид хандан үйлчлүүлсэн 1200 хүнээс элэгний эмгэгийн зовиуртай, эмнэлзүйд ямар нэг шинж илэрсэн (ядрах, хоолны шингэц муудах, амнаас эвгүй үнэр үнэртэх, баруун хавирганы нуман дор өвдөх зэрэг) 486 хүнийг сонгон судалгаанд хамруулсан. Судалгаанд хамрагдагсдад гепатитийн вирусын халдварыг илрүүлэх, батлах, генотип тодорхойлох, архины шалтгаант гепатитийг оношлох, вирусын эсрэг эмчилгээний хяналтыг ийлдэс судлал, молекул биологийн шинжилгээний аргаар хийж гүйцэтгэлээ.
Үр дүн
Судалгаанд нийт 3-79 насны 486 хүн хамрагдсанаас
49.5% (n=240) нь эрэгтэй,
50.5% (n=246) нь эмэгтэй байсан ба дундаж нас нь
42.6±
0.6 байлаа.
Вирусын антиген, эсрэгбие илрүүлэх шинжилгээгээр судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн
49.5%-д (n=241) HBsAg эерэг,
45.1%-д (n=219) anti-HCV эерэг илэрсэн, HBsAg эерэг илэрсэн бүлгийн
11.62%-д нь (28/241) anti-HDV илэрсэн,
30.71%-д нь (74/241) HDV-RNA илэрсэн, харин HCV илэрсэн тохиолдлын 2-т буюу
0.9% нь (2/219) anti-HDV хам илэрсэн дүн гарсан юм.
Судалгаанд хамрагдсан 16-70 насны 424 хүнд CAGE асуумж авахад 26 хүн архины хамааралтай болох нь тогтоогдсон бөгөөд эдгээр хүмүүст вирусын ямар нэгэн антиген, эсрэгбие илрээгүй.
HBsAg эерэг тохиолдлын
22.0%-д (n=53) HBV-DNA,
30.71%-д нь (n=74) HDV-RNA, anti-HCV эерэг тохиолдлын
66.67%-д (n=146) HCV-RNA,
5.0%-д HBV-DNA ба HDV-RNA хам илэрсэн. HCV-ийн ямар генотип давамгайлан илэрч буйг тодорхойлох зорилгоор HCV-RNA илэрсэн 54 тохиолдолд вирусын генотип тодорхойлоход 51 тохиолдолд буюу
94.4%-д нь HCV-GT 1b, харин HCV-GT1a, HCV-GT 2a, HCV-GT 2b тус бүр нэг нэг тохиолдол бүртгэгдлээ.
HCV-ийн эсрэг PegIFN α2a ба RBV-ний хослол эмчилгээ
86.6%-д (13/15) үр дүнтэй байлаа. HBV ба HDV-ийн эсрэг PegIFN α2b-г 48 долоо хоног хэрэглэсний дараа 3 өвчтөнд HBV-DNA 2 log IU/mL-ээр буурсан, 2 өвчтөнд HDV-RNA 2 log IU/mL-ээр буурсан байна. HBV-ийн эсрэг ETR хэрэглэсэн 7 өвчтөний HBV-DNA 2 log IU/mL-ээр буурч, 9 өвчтөний трансаминазын идэвх хэвийн болсон байна. TDF эмчилгээ хийлгэсэн нэг өвчтөнд HBV-DNA болон HDV-RNA идэвхжилгүй болж трансаминазын үзүүлэлт хэвийн болсон байна.
Дүгнэлт
1. Вирусын шалтгаант гепатитийн оношлогоонд ийлдэс судлалын шинжилгээг молекул биологийн шинжилгээний зарим үзүүлэлттэй хослуулан хэрэглэх нь оношийн баталгаажилтыг нэмэгдүүлж байна. HBV-ийн халдварын үед ийлдэс судлалын бусад үзүүлэлт нь (HBsAg, anti-HBs, HBeAg, anti-HBe, anti-HBc) халдварын явц, үе шатыг үнэлэх үндсэн мэдээлэл болж байна. HBsAg эерэг илэрсэн тохиолдол бүрт HDV-RNA тодорхойлох нь оношийн ач холбогдолтой байна.

2. Архины шалтгаант гепатитийн үед цагаан эсийн тоо, глутамилтранспептидазийн идэвх ихэсдэг бол вирусын шалтгаант гепатитийн үед элэгний эс задралын үзүүлэлт ялангуяа аланинаминотрансферазын идэвх илүү өндөрсөж байгаа нь тогтоогдлоо.

3. HCV-ийн халдварын эсрэг эмчилгээний үр дүнг хянах үндсэн үзүүлэлт нь вирусын ачаалал тодорхойлох (HCV-РНХ), эмчилгээний хариу урвалыг (RVR, EVR, SVR) үнэлэх, HBV ба HDV-ийн хам халдварын үед вирусын ачааллыг (HBV-ДНХ, HDV-РНХ) тодорхойлохоос гадна ийлдэс судлалын (HBsAg, HBeAg арилах, anti-HBs, anti-HBe үүсэх) шинжилгээ хийх нь илүү мэдээлэлтэй байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 3

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 484
Сүүлийн сард 20
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :