Энэ судалгаагаар бид цус сорогч Haemaphysalis longicornis хачгаас цусны гемоглобин задлагч аспартак протеаза, өндөгний гол уургууд болох вителлогенинууд, түүний рецептор, вителлогенин уургийн GATA транскрипт фактор, хачгийн биед нийлэгжсэн уургийн хэлбэржилжийг зохицуулагч циклофилин, валозин агуулсан уургийг ялган авч, биологи, физиологийн үүргийг судлан тогтоолоо. H. longicornis зүйл хачгийн аспартик протеаз нь гэдсэнд гемоглобин, альбумин задлахад чухал үүрэгтэй. Хачиг цус сорох явцад аспартик протеаз (энзим) нь шүлстэй хамт ялгарч эзэн амьтны эд эсийг хайлуулан цус хуримтлагдах уутанцар үүсгэхэд мөн идэвхтэй оролцдог. Бэлчээрийн хачгийн вителлогенин (HlVg) уургийг судлан өндөгний хөгжил болон Babesia-паразит хачгийн өндгөөр дамжин халдварлахад оролцдог болохыг молекул биологийн түвшинд анх удаа тогтоов. Хачгийн вителогенин рецептор (HlVgR) нь хачгийн ооцист вителлогенин уургийг шингээж авах, Babesia паразит хачгийн өндгөөр дамжин халдварлахад тус тус чухал нөлөөтэй оролцдог байна. GATA фактор нь транскриптыг идэвхжүүлэгч бөгөөд TOR амин хүчлийн мэдээлэл дамжуулах замын сүүлийн шатанд оролцогч ген юм. H. longicornis хачгаас анх удаа илрүүлсэн VCP ген нь хачиг мал, амьтны цус сорох үед эзэн амьтан руу шүлстэй хамт ялгарч мэдрэлийн эс (судал)-ийн эргэн сэргэлтийг саатуулах замаар хачиг цус сайтар сорох нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй нь нотлогдлоо. Циклофилин ген нь хачгийн цус сорох, амьдрах чадвар, ооцистын хөгжилд болон уургийн зөв байрлалаар эвхрэх (protein folding) болон эсийн ерөнхий үйл ажиллагаанд гол үүрэгтэй оролцдог байна. Энэхүү судалгааны үр дүнд хачиг цус сорж түүнийг боловсруулах явцад амин хүчлээр сөдөөгдсөн TOR амин хүчлийн мэдээллийн замд оролцдог транскриптыг идэвхжүүлэн, зохицуулснаар хачгийн өндөг үүсч хөгжих механизмийг молекулын түвшинд судлан тогтоосон нь хачгийн үржлийн биологийн онцлогийг ашиглан хачиг, түүгээр дамждаг өвчнөөс сэргийлэх биологийн шинэ арга боловсруулах үндэслэл болно.
Шинжлэх ухааны доктор(ScD)
Бүтээлийн тоо : 2
Ишлэгдсэн тоо : 0