Уг ажил нь удиртгал, 2 бүлэг, 4 зүйл , дүгнэлт, номзүй, хавсралт хэсгээс бүрдэнэ.
Нэгдүгээр бүлэгт, сургалтын хөтөлбөрийн үндэс, түүнийг боловсруулах загвар, нийтлэг зарчим, бүрэлдэхүүн, хөгжлийн чиг хандлага, зориулалт, хамрах хүрээ зэргийн талаарх гадаад дотоодын эрдэмтдийн онол, үзэл баримтлалыг танилцуулж, мэргэжлийн англи хэлний үүсэл , ангилал, онцлог, үнэмлэхүй ба хувьсах шинж чанар, мэргэжлийн англи хэлний сургалтын хөтөлбөрийн хэлбэрүүд, эл хөтөлбөрийн сэдэвчилсэн төлөвлөгөөний загварууд, ерөнхий ба мэргэжлийн англи хэлний сургалтын хөтөлбөр боловсруулах үе шатны тухай эрдэмтдийн үзэл баримтлалыг авч үзсэн болно.
Хоёдугаар бүлэгт, англи хэлний сургалтын өнөөгийн байдал, гадаад, дотоодын их дээд сургуулиудад мэргэжлийн англи хэлний сургалтын хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж байгааг харьцуулж, ХААИС-ийн мэргэжлийн англи хэлний сургалтын хөтөлбөрийн өнөөгийн төлөв байдалд судалгаа хийн ХААИС-ийн Биологийн Нөөцийн Менежментийн Сургуулийн суралцагчдын судалж буй мэргэжлийн англи хэлний сургалтын хөтөлбөрийн асуудлыг илрүүлж уг хөтөлбөрийг шинэчлэн, хувилбар хөтөлбөрийг боловсруулж сургалтад туршин үр дүнг тодорхойллоо.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0