Монгол хэл судлалын баялаг уламжлалд, орон цагийн харьцааны нэрийг тусгайлан судалсан бүтээл ховор хийгээд хэл найруулгад гүйцэтгэх үүрэг, хам бүтцэд илрэх утга, хэлбэр, мөн утга хэлбэрийн хувиргал, хэрэглээний асуудал сургалт, судалгаанд нэг мөр болж шийдэгдээгүй байна. Иймд монгол хэлэнд "дайвар үг" гэх нэр томъёогоор хэрэглэгдэж байсан үгийн айн нарийн ээдрээтэй хэсэг болох "орон цагийн харьцааны нэр"-ийн хэл зүй, утга зүйн онцлогийг монгол хэлний онцлог болон монголчуудын орон цагийг үзэх танин мэдэхүйн үзэлтэй нь хослуулж судлахад тус ажлын ач холбогдол оршино. Үүнд:
- Үл хувилах тэмдэг ба тооны нэр нь нэр, үйл үгнээ, авиа ба дүрс дуурайх үгс нь зөвхөн үйл үгнээ хамжих аргаар холбогддог бол орон цагийн харьцааны нэр нь заримдаг хувилах тул орон цагийн саармагшсан тэг хувилбар, хамаатуулах нөхцөлөөр хэлбэрждэг.
- Орон цагийн харьцааны нэр нь өмнөх үгээ харьяалах, гарахын тийн ялгалаар захирахын хамт, мөн эдгээр тийн ялгалын нөхцөлөөр нэр үйл үгнээ захирагддаг онцлогтой.
- Орон цагийн харьцааны нэр нь орон цагийн утгат тийн ялгалаар хэлбэржихдээ язгуур үндэстэйгээ утгаараа бүрэн ижилсэж, өгүүлбэрийн доторх харьцангуй чөлөөт нэгж болон, тодруулагч (детерминант) гишүүн болдог. Имээс тийн ялгалаар заримдаг хувилдаг болжээ.
- Орон цагийн харьцааны нэр нь дээрх хоёр тийн ялгалын ил ба далд нөхцөлөөр өмнөх үгээ захирч, тийн ялаглын үгээр буюу туслах үг болон ордог тул "дагвар үг" гэсэн тусгай үгсийн айгүй гэж болно.
- Орон цагийн харьцааны нэр нь бусад үгсийн айн адил хэлэхийн цуваанд шууд бус нэрлэх утгын хувилбартай байна.
- Үйл үгнээ хамжин орсон "дайвар үг" гэж үздэг тооны нэр, тэмдэг нэр, сул баймжит үг, бүтвэрээс орон цагийн харьцааны нэр нь ихээхэн ялгаатай гэж үзсэн болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0