Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монголын хэвлэл мэдээллийн хараат бус байдлын судалгаа



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3814
Хамгаалсан он : 2018
Түлхүүр үг : ардчилал, хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх, чөлөөт хэвлэл, цагдан хяналт, өөрийн хяналт, редакцын хараат бус байдал, олон нийтийн радио телевиз

Аннотаци

Монгол дахь хэвлэл мэдээллийн хараат бус байдлын түвшинг үнэлж, тулгамдамж буй гол асуудлуудыг тодорхойлсны үндсэн дээр цаашдын хөгжилд хэрэгцээтэй практик зөвлөмж боловсруулах явдал юм. Уг судалгааны явцад хэвлэл мэдээллийн хараат бусад байдалд нөлөөлж ирсэн хүчин зүйлсийг түүхэн хөгжлийн талаас нь задлан шинжихийн зэрэгцээ хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг хангахад шаардлагатай эрх зүйн орчны үнэлгээ хийж, редакцын хараат бус байдлыг хангахад тулгамдаж буй асуудлуудыг судалсан. Цаашилбал, Монголын сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн нөхцөл байдлыг төвлөрсөн тогтолцооны үе болон ардчилалд шилжсэний дараах үетэй харьцуулсан судалж үзсэн байна. Үүний үндсэн дээр, хэвлэл мэдээллийн салбарын хяналт ардчилсан тогтолцоонд шилжиж буй Монголд ч ноёрхсоор байна хэмээн дүгнэжээ.Тухайлбал 1921 – 1990 онд ноёрхож байсан шууд хяналтын тогтолцоо 1990 оноос хойш шууд бус, далд хяналтын хэлбэрт шилжсэн, тиймээс хараат бус байдлын асуудал нь Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийн амин чухал асуудал байсаар байгаа тухай дүгнэжээ.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 235
Сүүлийн сард 1
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :