Аялал жуулчлалын чиглэлээр бакалаврын сургалт явуулах шинэчилсэн хөтөлбөрийн хувилбар боловсруулахад бидний судалгааны зорилго оршино.
Хөтөлбөрийн хувилбар боловсруулахдаа дараах 4 төрлийн судалгааг хийсэн. Үүнд:
1.Гадаадын болон дотоодын сургуулиудын хөтөлбөрийн харьцуулалт
2.Оюутны хэрэгцээний судалгаа
3.Аялал жуулчлалын менежер мэргэжлээр төгсөгчдийн судалгаа
4.Ажил олгогчдийн судалгааг хийв.
•Манай орны аялал жуулчлалын сургалт өргөжин тэлж гадаад, дотоодын жуулчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд аялал жуулчлалын сургалтын хөтөлбөрийг шинжлэх ухааны үүднээс судлах нь цаг үеэ олсон асуудал болон тавигдаж байна. Аялал жуулчлалын сайн, чадварлаг мэргэжилтэн бэлтгэж, ажил олгогчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэхийн тулд нэн тэргүүнд сургалтын сайн хөтөлбөр шаардлагатай байна. Үүнийг төгсөгч, ажил олгогчдоос авсан судалгаагаар 65% нь чухал шаардлагатай, 35% нь шаардлагатай гэсэн хариултаар баталж байна.
•Аялал жуулчлалын мэргэжлийн ангийн оюутнууд, ажил олгогчдоос авсан асуулга судалгааны дүнгээс харахад манай орны аялал жуулчлалын сургалт хэт их онолжсон, агуулгажсан байна гэж үзсэн. Судалгаанд оролцогчдын талаас дээш хувь нь практикт суурилсан хичээл, дадлагын хичээлийн цагийг нэмэх шаардлагатай гэж үзсэнийг бидний судалгаа давхар баталж байгаа бөгөөд бид онолыг багасгасан, дадлагыг нэмэгдүүлсэн нэгэн шинэ хувилбарыг боловсруулсан.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0