Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Материалын урсгалыг логистик хандлагаар удирдах нь



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2866
Хамгаалсан он : 2013
Түлхүүр үг : Нийлүүлэлтийн хэлхээ, мэдээлэл, санхүү, агуулах, сэлбэг,

Аннотаци

Орчин үед бизнесийн байгууллагын удирдлага, үйлдвэрлэлийн менежментийн хүрээнд тулгарч буй нэг гол асуудал нь “хангамж-үйлдвэрлэл-түгээлт”-ийн нэгдмэл процессийг цаг хугацаа болон орон зайн хувьд зах зээлийн байнгын өөрчлөлтөнд уян хатан дасан зохицохуйцаар оновчтой удирдан зохион байгуулах явдал юм. Өөрөөр хэлбэл, хангамж худалдан авалт, үйлдвэрлэл, түгээлт хүргэлтийн үйл ажиллагааг тус тусад нь, салангид байдлаар авч үзэж ирсэн уламжлалт хандлага өөрчлөгдөж, тэдгээрийг цогц уялдаанд нь нэгдмэл байдлаар авч үзэх хандлага түгээмэл байна.
Аливаа байгууллагад орц буюу нөөцийг олж бэлтгэн, түүнийг хувирган гарц-бүтээгдэхүүн бий болгож, хэрэглэгчдэд хүргэн борлуулах үйл ажиллагаа явагддаг ба үүний хүрээнд материалын нөөц үйлдвэрлэлийн процессийн үе шат бүрээр урсгал хэлбэрээр дамжихын зэрэгцээ түүнтэй холбоотой мэдээлэл, санхүүгийн нөөцийн урсгал мөн тасралтгүй явагдаж байдаг билээ. Энэ нөхцөлд материалын тэрхүү нөөцийг оновчтой удирдах асуудал чухлаар тавигддаг ба орчин үед үүнийг шийдвэрлэхэд логистикийн хандлагыг баримтлах явдал түгээмэл болж байна.
Логистик нь нөөцийн удирдлага, үйлдвэрлэлийн менежмент болон маркетингийн ухааны хүрээнд урт удаан хугацааны туршид явагдсан хувьсал өөрчлөлт, тэдгээрийн интеграцийн үр дүнд бий болсон ба өнөө үед бие даасан онол, практикийн салбар болон эрчимтэй хөгжиж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 190
Сүүлийн сард 2
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :