Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал нь тухайн улс орны үндэсний аюулгүй байдлын асуудал юм. Тахианы махны аюулгүй байдалд үнэлгээ өгөхийг зорьсон энэхүү судалгааны ажлаар импортын ба дотоодын тахианы махны чанар (химийн бүрэлдэхүүн, макро, микро элемент, амин хүчил), аюулгүй байдал (антибиотик, пестицид, хүнд металлын үлдэгдэл, микробын ба цацрагийн бохирдол)-ын шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлж, судалгааны үндсэн дээр тахианы махны техникийн шаардлагын үндэсний стандартыг тогтоов.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0