Гадаад хэл суралцагчдын сурах хэв маяг (learning style), гадаад хэл сурах барилуудын (learning strategy) хоорондын холбоо хамаарлыг тогтоон, энэ нь амжилтанд хэрхэн нөлөөлж буйг тодорхойлно.
Энэхүү судалгаанд МУБИС-ийн ГХС-ийн герман хэлний багш мэргэжлээр суралцаж буй 1- 4-р курсийн оюутнууд хамрагдсан болно.
Судалгааг гүйцэтгэхдээ эмпирик судалгаагаар хэл сурах ерөнхий онол концепцийн хүрээнд хэл сурах хэв маяг, гадаад хэл сурах арга барилын талаар хийгдсэн олон улсын болон манай улсын судлаачдын судалгааны ажил, үр дүн, тэдгээрт ашиглагдсан онол арга зүйтэй танилцахын тулд судалгааны тайлан, холбогдох баримт бичгүүдийг уншиж судалсан болно. Герман хэлний багш мэргэжлийн оюутан суралцагчдын сурах хэв маягийг тогтоохдоо судлаач Р. Оксфордын боловсруулсан сурах хэв маягийг тогтоох SAS (Style Analysis Survey) болон сурах арга барилын SILL (Strategy inventory for language learning) асуулгуудыг судлан шинжилсэн. Түүнчлэн судалгаанд асуулга боловсруулах, түүний дагуу мэдээлэл цуглуулах, фокус бүлгийн ярилцлага, гадаад хэл сурах үйлийн эргэцүүлэл, хэлний чадваруудын түвшинг тогтоох тест зэрэг тоон болон чанарын судалгааны хэрэгслүүдийг ашигласан. Судалгааны мэдээлэл боловсруулахад SPSS, EXCEL зэрэг статистик тооцооллын програм дээр дискриптив арга (descriptive method), хүчин зүйлийн шинжилгээ (factor analyses), корреляцын шинжилгээ (correlation analyses), параметрын бус арга (Chi-Square Test) зэрэг аргуудаар шинжилгээ хийсэн. Мөн задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, ажиглах, харьцуулах, холбоо хамаарлыг тогтоох зэрэг статистикийн бусад аргуудыг энэхүү судалгаандаа ашигласан болно.
Судалгааны ажлын шинэлэг тал нь:
• Гадаад хэл сурах хэв маяг болон сурах арга барилын талаар хийгдсэн дотоодын болон гадаадын эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнг нэгтгэн тоймлосон
• Гадаад хэл суралцагчдын сурах хэв маяг болон тэдгээрийн эзэмшсэн сурах барилуудыг тодорхойлж тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлсийн холбоо хамаарлыг илрүүлсэн
• Гадаад хэл сурах хэв маяг ба сурах арга барил хоорондын холбоо хамаарлыг илрүүлснээр амжилтад хэрхэн нөлөөлөхийг тодорхойлсон
• Сайн суралцагчдын сурах хэв маяг болон сурах арга барилыг тогтоосноор тэдгээрийн ашиглаж буй барилуудыг илрүүлсэнд оршино.
Судалгааны ажлын 1-р бүлэгт гадаад хэл сурах хэв маяг болон гадаад хэл сурах арга барилын тухай үндсэн ойлголт, тэдгээрийн ангилал, хэл сурах арга барилд сурах хэв маягийн нөлөөллийн талаар авч үзсэн болно.
Судалгааны ажлын 2-р бүлэгт Гадаад хэл суралцагчийн сурах хэв маяг ба тэдгээрийн эзэмшсэн сурах арга барилын хоорондын хамаарал, энэ нь амжилтанд хэрхэн нөлөөлж буйг тогтоох судалгааны үр дүнг танилцуулав.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0