Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Ямааны сүүний онцлог, уурагт бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн судалгаа



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 2933
Хамгаалсан он : 2013
Түлхүүр үг : уураг, аарц, шар сүү, сахар, холестерол, триглицерид

Аннотаци

Монгол үүлдрийн ямааны сүүний гарц, найрлага, функциональ-технологийн болон хэрэглээний шинж чанарын онцлогт тулгуурлан зохицуулах үйлчлэл бүхий сүүн бүтээгдэхүүний технологийн шинжлэх ухааны үндсийг тогтооход энэхүү ажлын зорилго оршино. Судалгааны зорилгод хүрэхийн тулд дараах зорилтыг тавьж ажилласан. Үүнд:
 Ямааны сүүний гарц, найрлага, функциональ-технологийн шинж чанарын онцлог
 Ямааны зүс, сүүний хэрэглээний шинж чанарын хамаарал
 Ямааны сүүний аарцыг бифидобактериар баяжуулах технологийн судалгаа туршилт
 Ямааны сүүний уусамхай уургийн бэлдмэлийн технологийн туршилт, горимын оновчлол зэрэг болно.

Саалийн хугацааанд сүүний гарцыг тодорхойлоход Төв аймгийн нутгийн монгол ямаа
27.2 л, Говь-Алтайн ямаа
27.0 л, Баянхонгорын ямаа
24.8 л таваарын сүү өгсөн (P>
0.05). Харин Тулман хөхт ямааны сүүний нийт гарц
51.4 л байсан нь дээрх нутгийн ямааны сүүний гарцаас давуу байсан (P<
0.001).
Ямааны сүүний нийт хуурай бодисын агууламж дунджаар
15.23±
0.62%, тос
4.84±
0.59%, уураг
4.11±
0.34%, чихэр
5.44±
0.15%, эрдэс
0.83±
0.04% байсан бөгөөд саалийн сарын дагуу өөрчлөгдөж байв. Ямааны сүүний хуурай бодис үнээний сүүнийхээс
2.38 хувь, тос 1.22 хувь, уураг
0.44 хувь, чихэр
0.6 хувиар их харин сарлаг, ингэ, хонины сүүнээс шингэн байна.
Ямааны сүүний тосны бөмбөлгийн хэмжээ
2.43±
0.12 мкм буюу үнээний сүүнийхээс 1.3 дахин жижиг (P<
0.001), 1 мл-т орших тосны бөмбөлгийн тоо
10.95 х 109 буюу үнээний сүүнийхээс
2.5 дахин их байв (P<
0.001). Цагаан ямааны сүүний нийт тосны хүчлийн бүрдлийн
50.6 хувь, хар ямааны сүүнд
49.0 хувийг ханаагүй тосны хүчил эзэлж байна.
Ямааны сүүнд натри
0.705 г/л, кали 1.159 г/л, кальци
0.763 г/л, магни
0.123 г/л, зэс
132.68 мкг/л, цайр
3.132 г/л байлаа. Үнээний сүүтэй харьцуулахад ямааны сүүнд натри
43.6% бага, харин кали, кальци, магни, зэс, цайрын агууламж 10-57% илүү байв. зүснээс үл хамааран ямааны сүүний исэлдэх урвалын хурд үнээнийхээс
2.3-4 дахин их байсан бөгөөд цагаан ямааны сүү хүний цусан дахь сахар, холестрин, бага нягттай липопротеид /БНЛП/ болон триглицеридийн агууламжийг тус тус бууруулж, харин их нягттай липопротеид /ИНЛП/-ийн хэмжээг нэмэгдүүлж байлаа. Мөн ямааны сүүний уургийг дулаан-кальцийн аргаар тунадасжуулахад зөөлөн нягт ээдэм үүсч, шар ус эрчимтэй ялгарч байсан бөгөөд бифидобактерийн өсөлт, үржилт үнээний сүүнийхээс эрчимтэй явагдаж байв. Бид ямааны сүүгээр зохицуулах үйлчлэл бүхий аарц үйлдвэрлэх арга, шар усны уургийн бэлдмэл үйлдвэрлэх аргын шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулж, оновчтой горимыг тогтоосон бөгөөд түүнийг оюуны өмчийн эрхийн хамгаалалтаар баталгаажуулсан болно (Ашигтай загварын гэрчилгээ №2015; №2110).



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 523
Сүүлийн сард 56
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :