Судалгааны ажлын үндсэн зорилго нь Монгол улсын хувь хүний орлогын албан татвар ногдуулалтыг сайжруулах асуудлыг холбогдох онол, арга зүйд тулгуурлан судалж боломжит арга замыг тодорхойлоход оршино.Судалгааны зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлсэн.Үүнд:
1. ХХОАТ ногдуулалт, хураалтын онолын судалгаа хийх
2. ХХОАТ-ын бодлогын олон улсын чиг хандлага,шинэчлэл,туршлагыг харьцуулан судлах
3. Монгол улсын хүн амын орлого, түүний бүтэц, орлого хуваарилалтын судалгаа хийх;
4. Монгол улсын ХХОАТ ногдуулалт, төлөлт, хураалтын өнөөгийн байдлыг хөдөлмөр эрхлэлтийн орлого болон хувиараа бизнес эрхлэгч иргэдийн орлого гэсэн 2 чиглэлээр хийж тулгамдсан асуудлуудыг тодорхойлох;
5. Татварын бодлогоор орлогын ялгаатай байдлыг зохицуулах боломжийг тодорхойлоход оршино.
Диссертаци нь удиртгал,3 бүлэг, 7 дэд бүлэг,дүгнэлт, санал зөвлөмж, ашигласан ном зүй, хавсралт гэсэн бүтэцтэй.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 24
Ишлэгдсэн тоо : 0