Судлаачид нотолгоонд суурилсан эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэдээллийн технологийн ололт дээр тулгуурлан хөгжүүлэх нь өнөөдрийн эрэлт хэрэгцээ, цаашдын хөгжлийн хандлага болсон гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Нотолгоонд суурилсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний суурь нь өвчний е-Түүхийг агуулсан Эрүүл Мэндийн Мэдээллийн Систем болж өгдөг. Энэ түүх–өгөгдөл тодорхой боловсруулалтад орж байж мэдлэг, мэдээлэл, хэрэглээ олдог.
Их хэмжээний өгөгдлийг агуулсан өвчний е-Түүх бол өгөгдлийн тандалтын нэг эх үүсвэр бөгөөд энэхүү нэг сэдэвт бүтээлд уг асуудлыг шийдэх арга зүйг манай орны хувьд зонхилон тохиолддог элэг цөс, нойр булчирхайн өвчин, хорт хавдрын өвчний жишээн дээр хөндсөн.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 1