Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол улсын эдийн засгийн өсөлтөд гадаад худалдааны үзүүлэх нөлөө



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3008
Хамгаалсан он : 2014
Түлхүүр үг : Экспорт, импорт, эконометрик загварчлал, голланд өвчин, нээлттэй худалдаа, регрессийн шинжилгээ

Аннотаци

1990-ээд оноос дэлхий дахинд даяарчлал, эдийн засгийн интеграцийн эрин үе эрчимтэй өрнөсөн билээ. Улс орнууд гадаад худалдааны хаалттай бодлогоосоо татгалзах, олон талт болон хоёр талт харилцааны хүрээнд болон бүс нутгийн хэмжээнд гадаад худалдааны шинэлэг бодлого баримтлах болов.
Монгол улс ч ДХБ-ын гишүүн орны хувьд үе шаттайгаар худалдааны хаалт хоригоос татгалзаж, ДХБ-ын нээлттэй худалдааны дүрэмд захирагдах болсон юм. Гадаад худалдаа болон эдийн засгийн өсөлтийн хамаарлыг дэлхийн олон орны эрдэмтэд төрөл бүрийн улс орны хувьд судалж, ялгаатай дүгнэлт гаргасан байхад манай улсын хувьд төсөөтэй шинжилгээ хийгдээгүй юм.
Энэхүү диссертациар Монгол улсын эдийн засгийн өсөлтөд гадаад худалдааны нөлөөг тодорхойлох эмпирик шинжилгээг 1981-2012 оны тоон үзүүлэлтүүдэд үндэслэн хийлээ. Эмпирик шинжилгээнд зохих эконометрик загварыг гаргаж, худалдааны нээлттэй байдлыг хэмжих нэмэлт хэмжүүрүүд тооцоолон гаргав. Түүнчлэн уул уурхайн бүтээгдэхүүний экспортын эдийн засгийн өсөлтөд үзүүлж буй нөлөөг судалж, олборлох салбарын экспортоос өндөр хамааралтай манай улсын эдийн засаг «Голланд өвчин»-д өртөж байгаа эсэхийг шинжиллээ.
Судалгааны дүнд 1981-2012 онуудад Монгол улсын эдийн засгийн өсөлтөд экспортын статистикийн өндөр ач холбогдол бүхий эерэг нөлөөг тогтоолоо. Түүнчлэн бодит ханшны хазайлтын индекс эдийн засгийн өсөлттэй урвуу хамааралтай байгаа нь манай улсын импортын хувьд гадаад худалдаа харьцангуй нээлттэй үедээ эдийн засгийн илүү өсөлттэй байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл импортыг орлуулах бодлого эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөөтэй болохыг харууллаа. Худалдааны эрчим болон Нийлмэл худалдааны эрчим зэрэг нээлттэй байдлын хэмжүүрийн коэффициент нь нээлттэй гадаад худалдааны эдийн засгийн өсөлтөд үзүүлэх эерэг нөлөөг нотоллоо. Судалгааны үр дүнд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлж байгааг тогтоохын зэрэгцээ уул уурхайн экспортоос өндөр хамааралтай Монгол улсын эдийн засаг «Голланд өвчин»-д өртөж байгааг илрүүллээ.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 264
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :