Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Мэргэжлийн англи хэлний сургалтын хөтөлбөрийн инноваци



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2701
Хамгаалсан он : 2011
Түлхүүр үг : Сургалтын Хөтөлбөр Боловсруулах, Заах Арга, Бизнесийн Англи Хэл, Сэтгүүлзүйн Англи Хэл, Хэрэгцээг Тодорхойлох Судалгаа, Суралцагчдыг Сурах Онцлог

Аннотаци

Мэргэжлийн англи хэлний сургалтын хөтөлбөрийн инноваци хэмээх диссертаци нь үндсэн хоёр бүлэг, хавралт, номзүй гэсэн бүтэцтэй.
Тус судалгааны ажлын үндсэн зорилго нь мэргэжлийн англи хэлний сургалтын хөтөлбөр боловсруулж байгаа өнөөгийн байдлыг өөрчилж, улмаар Монгол улсын их дээд сургуулиудын нөхцөлд мэргэжлийн англи хэлний сургалтын хөтөлбөрийг боловсруулах боломж, арга замуудыг тодорхойлон судалгааны ажлын үр дүнг практикт нэвтрүүлэхэд оршино. Англи хэлний сургалтын хөтөлбөрийг боловсруулах асуудлыг нэн ялангуяа мэргэжлийн англи хэлний сургалтын хөтөлбөр, заах аргазүйн талаар АНУ, Австрали, Их Британийн эрдэмтэд нэлээд судалгаа хийсэн байна. Манай орны тухайд мэргэжлийн англи хэлний сургалт шинэ тутамд хөгжиж байгаа тул хөтөлбөр боловсруулах болон заах аргазүйн талаар доривтой судалгаа хийгдээгүй байсан.
Мэргэжлийн англи хэлний сургалт нь нийгмийн хэрэгцээ шаардлагаас бий болсон тул хөтөлбөрийг боловсруулахад суралцагчдын, ажил олгогчийн, нийгмийн хэрэгцээ шаардлагыг судалж үзэх (Needs analysis) нь зүйтэй юм. Аливаа хөтөлбөрийг шинээр боловсруулахад бусад улс орны жишиг загварыг харьцуулж үзэх нь зүйтэй бөгөөд ингэхдээ Р. Моаг нарын хэлний тархалтын онолыг баримтлах шаардлагатай байна. Ингэхдээ хэлний орчин, нөлөөлөл зэргийг давхар судлах нь зүйтэй билээ. Хөтөлбөрийг боловсруулахад сурахуйн онолд түшиглэх ба түүний үндсэн гурван философи болох бихевиоризм, когнитивизм, конструктивизмийн онолыг баримтлах зүйтэй юм.
Мэргэжлийн англи хэлний сургалтын хөтөлбөрийг боловсруулах асуудлыг инновацийн түвшинд авч үзэх шаардлагатай байна. Сургалтын хөтөлбөрийн инноваци гэдэг нь суралцагч, багш, нийгмийн эргэх харьцаа гэсэн гурвалсан ойлголтыг авч үзэх асуудал юм. Аливаа сургалтын хөтөлбөр нь систем байдаг тул мэргэжлийн англи хэлний сургалтын хөтөлбөрийн инновацийг тулгуур систем болон үндсэн системийн гэж ангилж тус бүрд нь хэрхэн инноваци хийх тухай тайлбарласан. Тулгуур систем нь ерөнхийдөө хөтөлбөр боловсруулах бэлтгэл ажлын үе шат бөгөөд үүнд хөтөлбөр боловсруулах баг бүрдүүлэх, ном сурах бичгийн судалгаа хийх, шалгатын системийг боловсруулах, багш нарыг сургалт семинарт хамруулах болон сургалтын орчин бүрдүүлэх асуудлууд багтаж байгаа юм. Харин үндсэн системийн инновацид хэрэгцээг тодохойлох судалгааг өргөн хүрээнд явуулах, суралцагчдын сурах арга, барилын талаарх судалгааг зохион байгуулах, зорилго, зорилтуудыг оновчтой боловсруулах, агуулгыг боловсруулах, үнэлгээг боловсруулах асуудлуудыг багтааж үзлээ.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 405
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :