ХАА,аж үйлдвэр эрчимтэй хөгжиж байгаа манай орны хувьд хөрс болон эрдэс түүхий эдийн
бүтэц найрлагыг судлах,ялангуяа хүрээлэн байгаа орчны бохирдлыг хянах,газар нутгийг зөв зохистой ашиглах зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд орчин үеийн аналитик аргууд чухал үүрэгтэй.
Байгалийн обьектийн химийн найрлагыг тодорхойлоход мэдрэх чадвар,нарийвчлал сайтай,өндөр бүтээмжтэй зэргээрээ атомын спектрийн аргууд физик химийн бусад аргуудаас харьцангуй давуу юм.
Энэхүү нэг сэдэвт бүтээлд судлаач Монгол орны хөрс болон геологи,биологийн обьектийн химийн найрлагыг тодорхойлох судалгаанд спектроскопийн орчин үеийн тоног төхөөрөмжийг ашиглан мэдрэх чадвар,нарийвчлал сайтай аргачлал боловсруулж,хэрэглэх зорилт тавьснаар атомын шингээлтийн,атомын цацаргалтын,квантометрийн зэрэг спектроскопийн үндсэн аргуудыг төрөл бүрийн дээжний шинжилгээнд судалгааны өндөр түвшинд хэрэглэх боломжийг харуулсан.
Ялангуяа атомын шингээлтийн спектроскопийн хүйтэн уурын аргаар дээжинд маш бага агуулагатай As,Sb,Bi,Hg,Se,Sn зэрэг амархан дэгдэмтгий ,хортой элементүүдийг тодорхойлох боломжийг тогтоосон нь өнөөдөр хурцаар тавигдаж байгаа экологийн болон хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хийгдэх судалгаанд
чухал үүрэг гүйцэтгэх юм.
Энэхүү боловсруулсан аргын тусламжтайгаар биологи,геологи,хөрс судлал,геохимийн олон тооны практикийн ба шинжлэх ухааны асуудлыг шийдвэрлэж болно.