Энэ судалгааны ажилд лазер атомын харилцан үйлчлэлийг илэрхийлсэн Шредингерийн тэгшитгэлийг хөндөх онолын нэгдүгээр эрэмбэ, диполийн ойролцоолол, хүчтэй орны ойролцоолол, Кулон – Волковын ойролцоолол, олон сувгийн хүчтэй холбоосын математик аргачлалыг боловсруулж , үндсэн төлөвт байгаа устөрөгчийн атомтай хүчтэй лазерын пульс үйлчлэхэд тодорхой төлөвүүдэд өдөөх магадлалын хугацааны хамаарал, олон фотон зэрэг шингээж өдөөх ба иончлох магадлал, тодорхой нэг сувгаар иончлогдох магадлалуудыг тооцоолсон. Лазерын орон дахь атомын хувирлыг олон сувгийн хүчтэй холбоосын аргаар тооцоолохдоо атомын стационар төлөвийн бэлэн шийдийг ашигладаг бөгөөд тэдгээрээр илэрхийлэгдсэн диполийн матрицын элементүүдийг аналатик аргаар шийдсэн тул компьютерын тооцооны ихээхэн урт цагийг олон дахин багасгасан. Бидний гаргасан аргачлалаар зөвхөн нэг фотоны төдийгүй олон фотоны өдөөлт ба иончлолыг тооцоолох боломжтой.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 3
Ишлэгдсэн тоо : 0